ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ 95% ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Гүйцэтгэх захирал Н.Будбаяр болон холбогдох бусад албан тушаалтнууд Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвд ажиллалаа.

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв нь  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Баруун, Зүүн Цанхын уурхайгаас олборлогдсон түүхий нүүрсийг “Тавантолгой-Гашуунсухайт”, “Тавантолгой–Зүүнбаян” чиглэлийн төмөр замын вагон тээвэрт ачих, нүүрс баяжуулах Үйлдвэрийг (НБҮ) тэжээлээр тасралтгүй хангах, НБҮ-ийн тэжээлийн чанарын дундаж үзүүлэлт хийх зориулалттай, Монгол улсад анх удаа баригдаж буй уг байгууламжийн  ажлын явц 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус төв нь уурхайгаас олборлогдож байгаа түүхий нүүрсийг вагон тээвэрт ачиж тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн нэгж зардлыг бууруулах ач холбогдолтой.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *