ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ХАВРЫН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ТАВАНТОЛГОЙ ӨРТӨӨГӨӨР ӨНДӨРЛӨЛӨӨ

Хаврын ээлжит үзлэг, шалгалтын ажлын хэсэг “Тавантолгой Өртөө”, “Зүтгүүрийн депо”, “Вагон Депо”, “Суурь бүтцийн засварын төв”, “Зам оношилгооны Вагон-Лаборатори” ажилчдын амрах байр “Тавантолгой кемп”-д тус тус ажиллан, дүнгийн хурал зохион байгууллаа.

Ажлын хэсэг өртөө, зөрлөг, ачилт буулгалт, зүтгүүрийн аж ахуй, замын аж ахуй, дохиолол, холбоо, эрчим хүчний үйл ажиллагааг шалгах, зүтгүүр, вагон депогийн барилгын ажилтай танилцах, цаашдын ашиглалтын бэлтгэл ажлыг хангах зэрэгт үзлэг, шалгалтыг хийлээ. "Тавантолгой өртөө” нь үзлэг шалгалтаар ноцтой зөрчил дутагдал илрээгүй ба хангалттай гэсэн үнэлгээ авав.

Гүйцэтгэх захирал Н.Будбаяр: Суурь бүтцийн газрын Зам барилгын хэлтсийн бие бүрэлдэхүүнийг төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагаа, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин биелүүлэх ажил үйлсдээ идэвх санаачилгатай, хариуцлагатай ажиллаж буйг сайшаан “Талархал”, мөнгөн шагналаар шагналаа.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *