“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН “ДАЙМОНД” ГИШҮҮН БОЛЛОО
“Тавантолгой төмөр зам” ХХК нь өнөөдөр аж үйлдвэр, бизнесийн салбарынхны нэгдэл, 64 жилийн түүхтэй Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын “ДАЙМОНД” гишүүн боллоо.
МҮХАҮТ-нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч бөгөөд гишүүд ба бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь бүх талаар дэмжлэг үзүүлэх, урамшуулах улмаар бизнесийн олон талын хамтын ажиллагааг хангах, талуудын харилцан ашигтай түншлэлийг бэхжүүлэхэд гишүүддээ дэмжлэг үзүүлдэг байгууллага юм.
Танхимын гишүүн байгууллага болсноор оны онцлох аж ахуйн нэгжийн аянд оролцох, гадаад худалдааны зөвлөгөө мэдээлэл авах, B2B networking уулзалтад оролцох, гадаад улсад зохион байгуулагдах бизнес групп, аялалд хамрагдах, бизнес форум, B2B уулзалтад оролцох, гадаад худалдааны бичиг баримтын баталгаажуулалт хийлгэх, оюуны өмчийн эрхийн бүртгэл зуучлалын үйлчилгээ авах, бизнес академиас зохион байгуулж буй урт болон богино хугацааны сургалтуудад хөнгөлөлтэй хамрагдах зэрэг олон боломжуудыг эдлэх эрхтэй болно.
Сэтгэгдэлүүд