АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД Л. БУАНГАН ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН ТАВАНТОЛГОЙ ӨРТӨӨТЭЙ ТАНИЛЦЛАА
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын Тавантолгой өртөөнд зочлон, өртөөний үйл ажиллагаатай танилцлаа.
Элчин сайд Ричард Л.Буанган болон төлөөлөгчид Төв Удирдлагын байр болон жижүүрийн өрөөний үйл ажиллагаатай танилцаж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компанийн гол замын SD70Ace/LW серийн 16 зүтгүүрийн эхний ээлжид нийлүүлэгдсэн 2 шинэ зүтгүүрийн машинчийн кабин болон зүтгүүрийн ерөнхий бүтэцтэй өөрийн биеэр биечлэн танилцлаа.
Энэхүү зүтгүүрүүд нь хоёр улсын хооронд хийгдсэн томоохон худалдан авалт бөгөөд эдийн засаг, худалдааны харилцааны хөгжилд онцгой ач холбогдолтой юм.
Сэтгэгдэлүүд