Өртөөний жижүүр

Тавигдах шаардлага

Үндсэн:

  • Төмөр замын мэргэжлийн сургалт МСҮТ ба түүнээс дээш зэрэгтэй суралцаж төгссөн.(Ашиглалтын инженер , техникч , МСҮТ)
  • Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан туршлагатай
  • Удирдан зохион байгуулах чадвартай
  • Харилцааны өндөр чадвартай
  • Илтгэх , тайлагнах ур чадвартай , асуудлыг боловсруулах, дүгнэх ,шийдвэр гаргах чадвартай
  • Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Ачаалал дааж багаар ажиллах чадвартай байх

Мэргэжлийн болон нэмэлт:

  • Төмөр замын тээврийн тухай хууль, төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрэм , төмөр замын багц журам , техник захирамжийн акт , технологийн горим , холбогдох бусад дүрэм журмыг мөрдөж , галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, зурмагийн тасалдалгүй ажиллах , галт тэрэгний диспетчерээс өгөгдсөн тушаал шийдвэрийг биелүүлэх, зам , суман  шилжүүлэг ,дохиолол төвлөрүүлэлт , хориглолын байгууламжид хяналт тавьж , илэрсэн гэмтлийг зам , суман,хориглол холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэрт бичиж холбогдох ажилтан нарт мэдэгдэж гэмтлийн засуулах.Галт тэргийг цаг тухай бүрд нь хүлээн авч , явуулах , сэлгээний ажлыг оновчтой зөв зохион байгуулах , ачилт буулгалтад вагоныг цаг тухай бүрд нь тавьж өгөх,татаж авах , Өртөөний төмөр замын бусад ажилтан нарыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.

Тусгай шаардлага:

  • Хөдөө орон нутагт ажиллах бүрэн боломжтой.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-09-26
  • Хаалтын огноо 2024-10-26