Чингэлэг ачигчийн оператор

Тавигдах шаардлага

Үндсэн:

  • Чингэлэг ачигч ашиглах буюу жолоодох эрхийн үнэмлэхтэй байх.
  • Төмөр замд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан бол давуу тал болно.

Мэргэжлийн болон нэмэлт:

  • Авто машин, вагон, талбайн хооронд ачааг шилжүүлэн ачих, зөөвөрлөх;
  • Ачаа вагон хүлээлцэгчийн заавраар ачааг өргөх, буулгах. Оосорлогч болон дохиочинтой ажиллах үед ачаа вагон хүлээлцэгчийн хяналтад дохиочны дохиогоор ачилт, буулгалтын ажиллагааг хийх;
  • Машин, механизмын бүрэн бүтэн байдлыг хангах, гэмтэл илэрсэн үед ажлыг яаралтай зогсоож ажил удирдагчид мэдэгдэн, гэмтлийг арилгуулах арга хэмжээ авах;
  • Машин механизмын урсгал засвар үйлчилгээг хийх;
  • Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон ачааны бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах;
  • Чингэлэг ачигчаар өргөж буй ачааны жин, фитинг, өргөх хэрэгсэлд хяналт тавих;

Тусгай шаардлага:

  • Орон нутагт /Өмнөговь аймаг/ ажиллах боломжтой байх.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Тээвэр удирдлагын газар
  • Нээлтийн огноо 2023-11-29
  • Хаалтын огноо 2023-12-13