Систем хөгжүүлэгч

Тавигдах шаардлага

Үндсэн:

  • Тээврийн цогц программ хангамжийг эх кодын хамт хүлээн авах, цаашид программ хангамжийн хөгжүүлэлт хийх, хэвийн ажиллагааг тогтмол хангах;
  • Бусад төмөр замын болон харилцаатай ажилладаг байгууллагын програм хангамжийн сүлжээтэй уялдуулах, холбох ажлыг санаачлан, зохион байгуулж ажиллах;
  • Компанийн хэмжээд нэгдсэн программ хангамжийн системийн хэтийн төлвийг тодорхойлох, түүндээ тулгуурлан бүрэн цахимжуулах зорилт тавин ажлаа төлөвлөн зохион байгуулах;
  • Компанийн үйл ажиллагаанд шинээр болон нэмэлтээр программ хангамж шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хэлтэстэй хамтран техникийн даалгаврыг боловсруулах;
  • Бусад хэлтсийн захиалгыг үндэслэн шинээр программ хангамж бичих, ашиглалтад оруулах, программын хэвийн ажиллагаа, хөгжүүлэлтийг хариуцах;
  • Статистик тоон мэдээ, мэдээллийг infographics, one page report, видео шторк гэх мэт хэлбэрээр бэлтгэх;
  • Хэлтсээс гарах цахим тайлан мэдээг хариуцан ажиллах, тогтмол хөгжүүлэлт, сайжруулалт хийх.
  • Удирдах зохион байгуулах,манлайлах,багаар ажиллах чадвартай байх
  • Асуудлыг шийдвэрлэх,шийдвэр гаргах чадвартай байх
  • Шинийг санаачлах,үнэнч шударга,ажилдаа хариуцлагатай ханддаг байх

Мэргэжлийн болон нэмэлт:

  • Программ хангамж, мэдээллийн технологийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан туршлагатай;
  • Back End, Front End technology-оор програм бичдэг;
  • Javascript, React, CSS зэрэг програмын хэлийг эзэмшсэн;
  • MySQL, PostGre, Oracle зэрэг database ашигладаг;
  • Багаар ажиллах болон зохион байгуулах, тогтмол өсөж дэвших, шинийг эрэлхийлэх, санаачлах ур чадвартай;
  • Гар утасны аппликейшн зохион бүтээж, хөгжүүлж байсан туршлагатай бол давуу тал болно;
  • Цаашид “Тавантолгой төмөр зам” ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах;

Тусгай шаардлага:

  • Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах;
  • Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Статистик, систем хөгжүүлэлтийн хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-04-26
  • Хаалтын огноо 2024-06-01