Зүтгүүрийн бүртгэл тооцооны инженер
Тавигдах шаардлага
Үндсэн:
- Төмөр замын тээврийн тоон ба чанарын үзүүлэлтийн хатуу тайланг гаргах, тайлагнах.
- Зүтгүүрийн ашиглалтын ажлын тоо ба чанарын үзүүлэлт, үндсэн үзүүлэлтийн тайланг гаргах, хугацаанд нь тайлагнах.
- Зүтгүүрийн түлш, тосны зарцуулалт, хэтрэлт, хэмнэлтийн тайлан гаргах, хугацаанд нь тайлагнах.
- Зүтгүүрийн бригадын цаг, цалингийн бүртгэл хөтлөх, тайлан гаргах.
- Зүтгүүрийн депогоос анхан шатны бичиг баримтыг тогтоосон хугацаагаар татан авч тайлангийн өгөгдөлтэй нэг бүрчлэн тулган шалгах, илэрсэн алдааг арилгуулах.
- Анхан шатны бичиг баримтыг холбогдох тайлангийн хамт анхан шатны нэгжээс хүлээн авч, бүртгэл хөтлөлтөнд тогтмол тулгалт хийх.
- Тайлан гаргасан анхан шатны бичиг баримтыг тогтоосон хугацаанд эмхлэн цэгцэлж архивын нэгж болгох, цахим архив үүсгэх.
Мэргэжлийн болон нэмэлт:
- Программ хангамж, мэдээллийн технологийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан туршлагатай;
- Back End, Front End technology-оор програм бичдэг;
- Avascript, React, CSS зэрэг програмын хэлийг эзэмшсэн;
- MySQL, PostGre, Oracle зэрэг database ашигладаг;
- Багаар ажиллах болон зохион байгуулах, тогтмол өсөж дэвших, шинийг эрэлхийлэх, санаачлах ур чадвартай;
- Гар утасны аппликейшн зохион бүтээж, хөгжүүлж байсан туршлагатай бол давуу тал болно;
- Цаашид “Тавантолгой төмөр зам” ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах;
Тусгай шаардлага:
- Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах;
- Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Статистик, систем хөгжүүлэлтийн хэлтэс
- Нээлтийн огноо 2024-07-08
- Хаалтын огноо 2024-09-09