Шурган үзэгч

Тавигдах шаардлага

Үндсэн:

  • Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажиллагааны хүрээнд Төмөр замын тээврийн тухай хууль, үндэсний стандарт, Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, бусад холбогдох дүрэм, журам, заавар, компанийн Гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэрүүдийг мөрдлөг болгон Тавантолгой, Гашуунсухайт, Цогтцэций өртөөнд хүлээн авах, явуулах галт тэрэгний вагонуудад техникийн бүрэн үзлэг, засвар хийх, галт тэргэнд тоормосын туршилт хийх ажлыг  гүйцэтгэнэ
  • Багаар ажиллах ур чадвартай, техникийн болон эрх зүйн баримт бичгийг боловсруулах, дүн шинжилгээ хийх ур чадвартай;
  • Техник сэтгэлгээ сайтай байх
  • Санаа бодлоо оновчтой илэрхийлэх чадвартай;
  • Бусдыг хүндэтгэх ёс зүйтэй;
  • Ажил мэргэжилтэй холбоотойгоор  тавигдах шаардлагыг хангасан байна.

Мэргэжлийн болон нэмэлт:

  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно.
  • Багаар ажиллах болон зохион байгуулах, тогтмол өсөж дэвших, шинийг эрэлхийлэх, санаачлах ур чадвартай;
  • Цаашид “Тавантолгой төмөр зам” ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах;

Тусгай шаардлага:

  • Хөдөө, орон нутагт ажиллах бүрэн боломжтой.
  • Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах;
  • Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Вагоны аж ахуйн хэлттэс
  • Нээлтийн огноо 2024-01-26
  • Хаалтын огноо 2024-02-16