Сургалтын инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

  • Сургалтын төлөвлөгөө боловсруулах, тайлан бэлтгэх, сургалтын материал, гарын авлага, танилцуулга бэлтгэх;
  • Техникийн сургалтын жилийн төлөвлөгөө гаргаж батлуулан төлөвлөгөөний дагуу сургалт явуулж ажилтнуудын техникийн мэдлэгийн нэмэгдүүлэх, шалгалт зохион байгуулах, сургалт шалгалтын дүн мэдээг нэгтгэн тайлагнах;
  • Вагоны аж ахуйн хэлтсийн үйл ажиллагаанд шаардлагатай дүрэм, журам зааврыг боловсруулах, сайжруулах чиглэлээр санаачлагатай ажиллах;
  • Тусгай мэргэжил шаардсан ажлын байранд ажиллах ажилтнуудад сургалтад хамруулж үнэмлэх сертификат олгох ажлыг зохион байгуулах;
  • Олон улсын болон дотоодын сургалтыг судалж танилцуулах, ажилтнуудыг хамруулах. Үүнд: Төмөр замын тээвэр зохион байгуулалт, ачаа тээвэр, зүтгүүр вагоны аж ахуй гэх мэт;

Тавигдах шаардлага:

  • Багаар ажиллах ур чадвартай, техникийн болон эрх зүйн баримт бичгийг боловсруулах, дүн шинжилгээ хийх ур чадвартай;
  • Компьютерын хэрэглээний программуудыг эзэмшсэн;
  • Техник сэтгэлгээ сайтай байх
  • Санаа бодлоо оновчтой илэрхийлэх чадвартай;
  • Бусдыг хүндэтгэх ёс зүйтэй;
  • Ажил мэргэжилтэй холбоотойгоор  тавигдах шаардлагыг хангасан байна.

Мэргэжлийн болон нэмэлт:

  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно.
  • Багаар ажиллах болон зохион байгуулах, тогтмол өсөж дэвших, шинийг эрэлхийлэх, санаачлах ур чадвартай;
  • Цаашид “Тавантолгой төмөр зам” ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах;

Тусгай шаардлага:

  • Хөдөө, орон нутагт ажиллах бүрэн боломжтой.
  • Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах;
  • Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Вагоны аж ахуйн хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-01-26
  • Хаалтын огноо 2024-02-16