Хөдөлгөөн зохион байгуулалт, ачаа тээвэр хариуцсан байцаагч

Тавигдах шаардлага

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах ажлын хүрээнд тушаал шийдвэр, дүрэм, журам, заавруудыг хэрхэн биелүүлж байгаад үзлэг шалгалт хийж илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээг авах,
  • Салбар замд вагон тавьж өгөх, татаж авах гэрээний хэрэгжилтэд хяналт тавих,
  • Ачаа тээврийн бүрэн бүтэн байдалтай холбоотой техникийн сургалт, бичиг баримтуудад шалгалт хийх,
  • Ачих буулгах зам талбайн зохион байгуулалт, овор хэмжээ, нэмэлт төхөөрөмжүүд аюултай бүсийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих,
  • Задгай хөдлөх бүрэлдэхүүнд ачаа ачих техникийн нөхцөл хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих,
  • Аюултай, хортой, хэт хэтрүү овортой ачааг тээвэрлэлтэд хүлээн авах, тээвэрлэх, олгох ажиллагаа журмын дагуу явагдаж байгаад хяналт тавих,

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Гүйцэтгэх ажлын хүрээнд Төмөр замын тээврийн тухай хууль болон төмөр замын нийтлэг багц дүрмийн талаар өргөн мэдлэгтэй,
  • Асуудал шийдвэрлэх, хүнтэй харилцах, цаг баримтлах, багаар ажиллах чадвартай,
  • Дүрэм журам, тайлан төлөвлөгөө, бичиг баримт боловсруулах чадвартай,
  • Гүйцэтгэх ажлын хүрээнд сургалтын төлөвлөгөө боловсруулах, сургалт зохион байгуулах чадвартай,
  • Хэрэглээний программууд ашиглах чадвартай,
  • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй,
  • Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх,
  • Мэргэжлээрээ байцаагийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно,

Тусгай шаардлага:

  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
  • Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах;
  • Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх.
  • Орон нутагт /Өмнөговь аймаг/ ажиллах боломжтой байх,
  • Ачаалал даах

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Тээврийн хяналтын хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-02-02
  • Хаалтын огноо 2024-02-16