Тавантолгой өртөөний дарга
Тавигдах шаардлага
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Тээвэр зохион байгуулалтын ажлыг зөв, оновчтой зохион байгуулахын тулд бусад салбар нэгжийн ажлын уялдааг сайжруулах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, өртөө, зөрлөгийн дарга, инженер техникийн ажилтан нарыг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэр зохион байгуулалтын чиглэлээр шаардлагатай тооцоо судалгааг хийж тоон болон чанарын үзүүлэлт, тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах
- Тээврийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тээвэртэй холбоотой шуурхай ажлын мэдээг нэгтгэн дээд албан тушаалтанд танилцуулах
- Тавантолгой төмөр замын тээврийн удирдлагын газрын хэлтэс, суурь бүтцийн газрын хэлтсүүдтэй ажлын уялдаа холбоотой ажиллаж, шуурхай ажлын чиглэлээр мэдээлэл солилцож хамтарч ажиллах
- Тэврийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавар боловсруулж биелэлтийг хянах
- Өртөөний дарга, зөрлөгийн дарга, инженер техникийн ажилтан нарыг нэгдсэн удирдлагаар хангаж , жилийн ажлын тайланг авч үзэн үүрэг чиглэл өгч биелэлтийг хянах
- Тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтийг ханган биелүүлэхэд анхаарч, дүн шинжилгээ хийж ажиллах
- Галт тэрэгний зурмагийн биелэлтийг авч үзэж шаардлагатай тохиолдолд зөвлөгөөнийг бусад хэлтэстэй хамтран зохион байгуулах
Үндсэн шаардлага:
- Төмөр замын тээврийн менежмент (Ашиглалтын инженер)
- Гүйцэтгэх ажлын хүрээнд Төмөр замын тээврийн тухай хууль болон төмөр замын нийтлэг багц дүрмийн талаар өргөн мэдлэгтэй,
- Төмөр замын ашиглалтын чиглэлээр мэргэшсэн
- Асуудал шийдвэрлэх, хүнтэй харилцах, цаг баримтлах, багаар ажиллах чадвартай,
- Дүрэм журам, тайлан төлөвлөгөө, бичиг баримт боловсруулах чадвартай,
- Гүйцэтгэх ажлын хүрээнд сургалтын төлөвлөгөө боловсруулах, сургалт зохион байгуулах чадвартай,
- Хэрэглээний программууд ашиглах чадвартай,
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй,
- Мэргэжлээрээ 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх,
- Мэргэжлээрээ байцаагийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно,
Тусгай шаардлага:
- Хөдөө, орон нутагт ажиллах бүрэн боломжтой
- Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах;
- Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх.
- Орон нутагт /Өмнөговь аймаг/ ажиллах боломжтой байх,
- Ачаалал даах
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтэс
- Нээлтийн огноо 2024-02-02
- Хаалтын огноо 2024-02-16