Ахлах инженер
Тавигдах шаардлага
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Тээвэр зохион байгуулалтын ажлыг зөв, оновчтой зохион байгуулахын тулд бусад салбар нэгжийн ажлын уялдааг сайжруулах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, өртөө, зөрлөгийн дарга, инженер техникийн ажилтан нарыг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэр зохион байгуулалтын чиглэлээр шаардлагатай тооцоо судалгааг хийж тоон болон чанарын үзүүлэлт, тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах.
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Төмөр Замын Тээврийн менежмент мэргэжлээр Баклавар ба түүнээс дээш зэрэгтэй суралцаж төгссөн /Ашиглалтын инженер, техникч/;
- Удирдан зохион байгуулах чадвартай
- Харилцааны өндөр чадвартай
- Илтгэх, тайлагнах ур чадвартай, асуудлыг боловсруулах, дүгнэх, шийдвэр гаргах чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
Тусгай шаардлага:
- Хөдөө, орон нутагт ажиллах бүрэн боломжтой
- Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах;
- Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх.
- Орон нутагт /Өмнөговь аймаг/ ажиллах боломжтой байх,
- Ачаалал даах
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтэс
- Нээлтийн огноо 2024-02-02
- Хаалтын огноо 2024-02-16