Оператор /грейдер /
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Техникийн бүрэн бүтэн байдлыг өдөр бүр ханган сервис үйлчилгээ болон үзлэг оношилгоог стандарт нормын дагуу тогтмол хийж чаддаг байх
- Машин механизм, тоног төхөөрөмжийн урсгал засвар, их засварын төлөвлөгөөг мөрдөж, шаардлагатай тохиолдолд удирдлагадаа мэдэгдэх;
- Шаардлагатай үед болон тогтоосон хуваарийн дагуу машин механизм, тоног төхөөрөмжийн цэвэрлэх, ангилал таарсан машин техник жолоодох
- Машин механизм, тоног төхөөрөмжийг зөв аюулгүй ажиллуулдаг байх
- Автогрейдерийг ажилд бэлтгэх, тохиргоо үйлчилгээ хийж байх Хариуцаж буй техникийг паспортын дагуу ашиглах;
- Газар, хэлтсийн дотоод үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, хамт олны бүтээлч идэвх санаачилгыг өрнүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллах;
- Ажлын байрны болон хувийн ХАБЭА-г хангаж ажиллах;
- Байгууллагад хэрэгжиж байгаа санал санаачилга, төсөл хөтөлбөрүүдэд идэвх санаачилгатай оролцох
- Яаралтай үед шуурхай ажлын үед байгууллагын зайлшгүй шаардлагын улмаас үүсэн гарахтай холбогдуулан ажилтныг сэлгүүлэх, шилжүүлэн ажиллуулах тохиолдолд үндсэн ажил, албан тушаалыг үл харгалзан ажиллах;
- Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хийж гүйцэтгэх;
- Газар, хэлтсийн ажилтнуудын ажлын уялдааг хангах, хариуцсан хэлтсийн ажилтнуудын ажлыг гүйцэтгэл, үр дүн, сахилга бат зэрэгт хяналт, шаардлага тавьж ажиллах;
- Компанийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам боловсруулах болон мөрдөгдөж буй дүрэм, журмыг талаар санал, дүгнэлт гаргаж, удирдлагад танилцуулж байх;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, өөрийн харьяалах ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд тохирсон дүрэм, журмыг боловсруулахад санал өгөх
- ХАБЭА хариуцсан хэлтсийн ажилтнуудтай хамтран ажиллах;
- Өөрийн харьяалах ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд ХАБЭА-н үзлэгийг сард 1-ээс доошгүй удаа хийж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах, хариуцсан механикт мэдэгдэх
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
-
Бүрэн дундаас дээш боловсролтой
-
Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан
-
Газар шорооны ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх
-
Автогейдер оператор үнэмлэхтэй
-
М,С,D ангиллын эрхийн үнэмлэхтэй.;
Тусгай шаардлага:
- Муу зуршилгүй
- Илүү цагаар ажиллах
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Суурь бүтцийн газар
- Нээлтийн огноо 2024-02-15
- Хаалтын огноо 2024-02-29