GCY 220/1 дрезиний машинч механик
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Монгол Улсын хууль Хөдөлмөрийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль болон бусад хуулиуд, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам болон бусад дүрэм заавар, Гүйцэтгэх захирал, Суурь бүтцийн дарга, Ахлах механик инженерийн тушаал шийдвэрийг мөрдлөг болгон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах
- GCY-220K дрезины машинч механик нь машины ашиглалт, техникийн байдалд дүгнэлт өгч ашиглалтыг сайжруулах, техникийн хүчин чадлыг бүрэн ашиглах, машиныг саадгүй ажиллуулах
- Байгууллагын хэмжээнд ачаа материал саадгүй тээвэрлэх, ачиж буулгах, ПРСМ-18,19 гагнуурын машиныг зөөж тээвэрлэх, зам хэмжигч сэв шалгуурын вагоныг ажлын үед чирч тээвэрлэх
- Ажил эхлэхийн өмнө хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын зааварчилгаатай танилцаж гарын үсэг баталгаажуулсан байх
- Ажил олгогчоос ажлын хувцас хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөж хэрэглэх Ажил эхлэхээс 15 минутаас багагүй хугацаанд ажлын байр болон техник, хэрэгсэлдээ үзлэг хийж илэрсэн зөрчлийг арилгах
- Ажиллах өртөө зөрлөгийн техник захирамжийн акттай танилцаж, аюулгүй замналаар зорчиж байх
- Байгууллагаас олгосон засвар үйлчилгээний багаж хэрэгсэл, галын хорыг зөв зохистой ашиглаж эзэмших
- Хөдөлгөөнд оролцохдоо Төмөр замын Тээврийн тухай хууль, төмөр замын дүрэм, журам, тушаал шийдвэрийг мөрдөж ажиллах
- Техникийн аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллах
- Сар, улирал, жилийн төлөвлөгөөт засваруудыг хийж, машины бүрэн бүтэн хэвийн үйл ажиллагааг хариуцах
- Машинд засвар үйлчилгээ хийсэн болон ашиглах шаардлага хангаж байгаа эсэх талаар машин механизмын инженер, механикаар магадлаа дүгнэлт гаргуулах
- ХЭМАБ-ын үзлэг хийх, туслах машинчын сахилга бат аюулгүй байдалыг хариуцах, машин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих
- GCY-220K машинд шаардлагатай сэлбэгийн жагсаалт гарган машин механизмын инженерт өгөх, машины засвар үйлчилгээ, үзлэгийг графикт хугацаанд гүйцэтгэх
- Хөдөлгөөнд ороцох, машинд засвар үйлчилгээ хийх, кран ажиллуулах, хөдөлгөөний ба техникийн аюулгүй ажиллагааг хангах зэрэг машины үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн ажлыг гүйцэтгэнэ.
- Батлагдсан маршрутаар ажилдаа ирж, буцаж байх
- Ажлын технологи, аюулгүй ажилгааны зааврыг мөрдөн ажиллах
- Ажлын хувцас хамгаалах хэрэгслүүдийг бүрэн зөв хэрэглэж, ашиглаж байгаа тоног төхөөрмж, багаж хэрэгслүүд нь аюулгүй ажилгааны шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих
- Хүмүүсийг аврах, ослын хор уршгийг арилгах гэх мэт онцгой тохиолдлоос бусад тохилдолд ажлын байрны тодорхойллолтод заагдаагүй ажил гүйцэтгэхгүй байх
- Ажил үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас эрүүл мэндэд нь сөрөг, аюултай байдал бий болсон тохиолдолд ажлаа зогсоож энэ талаар ажил олгогчид мэдэгдэх
- Ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшисэн байх
- Өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх
- Машин механизмын төвийн DCK-001 машины машинч болон, механикийн ажилтнуудын ээлжийн амралттай, өвчтэй, түр хугацаагаар захиргааны чөлөөтэй байх хугацаанд түр хугацаанд орлон ажиллах
- Байгууллагын удирдах албан тушаалтнуудын болон замын инженер, мастерын зааврын дагуу ажил гүйцэтгэх
- Байгуулагын гражид хариуцсан техникээ зохих журмын дагуу хүлээлгэн өгөх, авах гражийн эмх цэгц, аюулгүй ажилгааны дүрэм журмыг сахих
- Ажил гүйцэтгэх үедээ гарах өртөөний жижүүрт үнэмлэх маршрутаа шалгуулж бичлэг хийлгэж өртөөний техник захирамжийн акттай танилцаж хоорондын замд гарах ёстой.
- Дрезиндээ дохионы хэрэгсэл, аптек, галын хор, дрезиний хувийн хэрэг, үзлэгийн дэвтэр, тушаал заавруудын хуулбарыг авч явах
- Хариуцаж буй ажлын хүрээнд удирдлагуудыг шаардлагатай мэдээллээр түргэн шуурхай хангах;
- Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хийж гүйцэтгэх;
- Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх аливаа үйл ажиллагааг илрүүлсэн тохиолдолд түүнийг зогсоож, тэр тухай шууд удирлагад мэдэгдэх
- Хариуцсан дрезиндээ засвар үйлчилгээ хийх хуваарийг, зарцуулсан шатах тослох материалын тооцоог гаргах, ажил гүйцэтгэх үед дүрэм, журам, заавар, аюулгүй ажиллах технологиийг ажил удирдагч ажилтан зөрчсөн тохиолдоллд ажлаа зогсоож газрын даргад яаралтай мэдэгдэх
- Компанийн хэмжээнд зохион байгуулж байгаа олон нийтийг хамарсан ажлуудад идэвхтэй оролцох;
- Өөрийгөө болон өөрийн хариуцаж буй ажлыг байнга хөгжүүлэх
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Дээд боловсролтой бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Хүнд машин механизмын техникч, инженер мэргэжилтэй
- Хүнд машин механизмын инженерээр мэргэшсэн
- Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан.
Тусгай шаардлага:
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
- Муу зуршилгүй
- Удирдан зохион байгуулах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой
- Багаар ажиллах чадвартай
- Зөв хандлагатай
- Ажлын ачаалал даах болон ажлын хариуцлага хүлээх чадвартай байх.
- Гадаад хэл дээр мэргэжлийн сурах бичиг, гарын авлага ашиглах
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Эрх зүйн бичиг баримт, бичиг хэрэг боловсруулах, дүн шинжилгээ хийх ур чадвартай
- Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх судалгааны арга зүй эзэмшсэн
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Суурь бүтцийн газар
- Нээлтийн огноо 2024-04-24
- Хаалтын огноо 2024-05-08