Замчин
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай бүрэн хангаж зам сум, хиймэл байгууламжийн үзлэг шалгалт, засвар үйлчилгээг тогтмол чанартай сайн хийж галт тэргийг тогтоосон дээд хурдаар намуун дөлгөөн аялуулах
- Замын байгууламж төхөөрөмжийн арчлалт засвар, үйлчилгээг технологийн дагуу хийх, галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн биелэлтийг хангаж ажиллах
- Замын техникийн байдалд тавих хяналт шалгалтыг тодорхой түвшинд хийх. / Ажил удирдагчаас хувиарлаж өгсөн бүх төрлийн гадна болон нүдэн үзлэг /
- Замын урсгал болон төлөвлөгөөт засварын ажлуудыг чанартай хийх
- Зам засварын ажилд шаардлагатай материалыг ачиж буулгах, зөөвөрлөх
- Ажлын байрны хорио хамгаалалт хийх, дохиочны үүрэг гүйцэтгэх
- Замын бүх төрлийн цахилгаан багаж хэрэгсэлийг ашиглаж засвар үйлчилгээг хийдэг байх, / Шинээр нэвтэрч байгаа цахилгаан багаж хэрэгсэл,төхөөрөмж дээр анхан шатны сургалт авсаны дараа /
- Галт тэрэгний хөдөлгөөнд ноцтой аюул учруулж болох гэмтэл илрүүлсэн үед замын мастер өртөөний жижүүрт яаралтай мэдэгдэж аюулгүй байдлыг хангах / Зам элсэнд дарагдах, үер усанд угаагдах, гагнасан холбоосны гэмтэл илрэх, зам төмөр хугарах /
- Бригадын даргыг ээлжийн амралттай, эсвэл чөлөөтэй үед орлон ажиллах
- Хоорондын болон өртөө зөрлөгийн замд ажил үүрэг гүйцэтгэх үедээ Замын хэсгийн диспетчир, өртөө зөрлөгийн жижүүрүүдтэй радио холбоогоор тогтмол холбогдож аюулгүй байдлаа хангаж ажиллах
- Баяр ёслол, цаг агаарын хүндрэлтэй үед хариуцлагтай жижүүрийн дуудлагаар ажилд гарахад бэлэн байх
- Ажил олгогчийн зүгээс хууль эрх зүйн хүрээнд тавьсан шаардлагыг биелүүлж ажиллах
- Техникийн хичээл сургалтанд идэвхтэй оролцож бие даан өөрийгөө хөгжүүлж ажил гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвараа тогтмол хөгжүүлэх
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх;
- Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах;
- Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх;
- Ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх;
- Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх; осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхан шатны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- МСҮТ, коллеж төгссөн.
- Тусгай дунд ба түүнээс дээш боловсролтой
Тусгай шаардлага:
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
- Муу зуршилгүй
- Харилцааны өндөр соёлтой
- Багаар ажиллах чадвартай
- Зөв хандлагатай
- Ажлын ачаалал даах болон ажлын хариуцлага хүлээх чадвартай байх.
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Суурь бүтцийн газар
- Нээлтийн огноо 2024-10-31
- Хаалтын огноо 2024-11-30