Зам хэмжигч вагоны үйлчлэгч
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Сар, улирал, жилээр ажлаа төлөвлөж графикийн дагуу төлөвлөгөөг биелүүлж ажиллана.
- Вагонд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллагсадын ажиллдах амрах, хооллож ундлах нөхцлийг бүрэн ханга ажиллана.
- Үйлчлэгч нь эрүү ахуйн болон эмнэлгийн үзлэгт бүрэн хамрагдаж эмчийн дүгнэлт гаргасан эмнэлгийн дэвэтртэй байна.
- Галт тэрэгний Хөдөлгөөн дунд болон зогсож байх, сэлгээний үед ТАД, Дохиоллын журам, сэлгээний ажлын журмын заалтуудыг мөрдөж ажиллах ба хөдөлгөөний үед вагоны явах эд анги, тормозны системд хяналт тавьж ажиллана.
- Вагоны халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалт, усан хангамжийн системийг арчилж ажиллуулах вагоныг усаар зэхэх, вагоны галын аюулгүй байдлыг бүрэн хариуцаж , вагоны тоног төхөөрөмж, нэмэлт тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, ажиллагсадын эд зүйл, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцна.
- Вагоныг суудлын галт тэрэгний бүрэлдэхүүнд орж аялж байхад шөнө, өдрийн аль ч цагт дохио өгч ажиллана.
- Үйлчлэгч нь Хөдөлмөрийн хуульд заасан ажлын үргэлжлэх хугацаагаар жижүүрлэж ажиллах ба хоногт 3-с доошгүй удаа вагоны бүх эд хогшилд чигтэй цэвэрлэгээ хийнэ. Дулааны улиралд ээлж хүлээлцэхдээ вагоны гадна тал болон цонхнуудыг бүрэн цэвэрлэж хүлээлцэнэ.
- Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлт
- ХАБЭА-н дүрэм, журмын биелэлт
- Дотоод журмын болон Ёс зүйн дүрмийн биелэлт
- Оролцоот байдал буюу шинэ санал санаачилга, багаар ажиллах чадвар, хандлага
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Төмөр замын сургуулийн суудлын вагоны үйлчлэгчийн анги төгссөн байх. Тусгай дунд мэргэжлийн боловсролтой байх
- Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан
Тусгай шаардлага:
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
- Муу зуршилгүй
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Суурь бүтцийн газар
- Нээлтийн огноо 2024-02-15
- Хаалтын огноо 2024-03-01