Гармын жижүүр
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай бүрэн хангаж зам сум, хиймэл байгууламжийн үзлэг шалгалт, засвар үйлчилгээг тогтмол чанартай сайн хийж галт тэргийг тогтоосон дээд хурдаар намуун дөлгөөн аялуулах
- Замын байгууламж төхөөрөмжийн арчлалт засвар, үйлчилгээг технологийн дагуу хийх, галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн биелэлтийг хангаж ажиллах
- Ажлын байрны хорио хамгаалалт хийх, дохиочны үүрэг гүйцэтгэх
- Галт тэрэгний хөдөлгөөнд ноцтой аюул учруулж болох гэмтэл илрүүлсэн үед замын мастер өртөөний жижүүрт яаралтай мэдэгдэж аюулгүй байдлыг хангах / Зам элсэнд дарагдах, үер усанд угаагдах, гагнасан холбоосны гэмтэл илрэх, зам төмөр хугарах /
- Ажил олгогчийн зүгээс хууль эрх зүйн хүрээнд тавьсан шаардлагыг биелүүлж ажиллах
- Галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой ажил, үүргийг 1 жилээс доошгүй хугацаагаар гүйцэтгэсэн байна.
- Эрх зүйн бичиг баримт боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай
- Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх
- Харилцааны болон өөрийгөө зөв илэрхийлэх өндөр чадвартай
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Тусгай дунд ба түүнээс дээш боловсролтой
- МСҮТ, коллеж төгссөн.
Тусгай шаардлага:
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
- Муу зуршилгүй
- Харилцааны өндөр соёлтой
- Багаар ажиллах чадвартай
- Ажлын ачаалал даах болон ажлын хариуцлага хүлээх чадвартай байх.
- Ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллах
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Зам барилгын хэлтэс
- Нээлтийн огноо 2024-07-18
- Хаалтын огноо 2024-07-30