Галч /Гэрээтээр/
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Төслийн талбайн барилгын уурын зуухны технологийн процессийг хянах, удирдах, зуух галлах, залгах, зогсоох, засварт хүлээлгэн өгөх, засвараас хүлээж авах ажлыг хангах ажиллах
- Барилга байгууламж, хий шахах төхөөрөмжийг цахилгаан, хүчдэл, уураар хангах зорилгоор шахуурга, даралт шахагч, агааржуулагч зэрэг уурын хөдөлгүүр, уурын тогоо, турбин болон нэмэлт тоног төхөөрөмжийг ажиллуулах, цэвэрлэх, тослох, хянах;
- Тоног төхөөрөмжийн ажиллагааг хэвийн, эвдрэл, гэмтэл гаргахгүй байх зорилгоор хэмжих багаж, төхөөрөмжийн заалт, үзүүлэлтийг шалгах, дүн шинжилгээ хийх, жижиг засвар хийх;
- Ус, химийн бодис, түлшний хэмжээ нь зохих түвшинд байгааг баталгаажуулах, ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг шалгах, хянах;
- Нүүрсээр ажилладаг зуухыг гараар галлах, хий, түлшээр галладаг зууханд автоматаар хий, түлш шахах шахуургыг ажиллуулах;
- Уурын тогооны усны чанарыг шалгах, шаардлагатай арга хэмжээ авах, тохиргоо хийх болон зэврэлтээс хамгаалах химийн бодис түрхэх;
- Уурын хөдөлгүүр, машин, механизмын хэмжигч багаж, төхөөрөмжийг шалгах, тэмдэглэл хөтлөх, илэрсэн зөрчил, доголдлыг мэдэгдэх;
- Шахуурга, хавхлагын үйл ажиллагааг шалгах, засвар үйлчилгээ хийх;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх;
- Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах;
- Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх;
- Ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх;
- Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх;
- Хариуцаж буй ажлын хүрээнд удирдлагуудыг шаардлагатай мэдээллээр түргэн шуурхай хангах;
- Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хийж гүйцэтгэх;
- Компанийн хэмжээнд зохион байгуулж байгаа олон нийтийг хамарсан ажлуудад идэвхтэй оролцох;
- Өөрийгөө болон өөрийн хариуцаж буй ажлыг байнга хөгжүүлэх;
- Эзгүй ажилтны (өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай, сэлгэн болон шилжин ажиллах үед) ажил үүргийг гүйцэтгэх;
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Бүрэн дундаас дээш боловсролтой
- Уурын болон усан халаалтын зуухны машинчийн сургалтад хамрагдсан байх
- Уурын хөдөлгүүр, уурын тогооны операторчоор мэргэшсэн
- Мэргэжлээрээ 3 хүртэл жил ажилласан.
Тусгай шаардлага:
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
- Уурын ба усан халаалтын зуухны дулааны анхан шатны тооцоо хийх чадвартай;
- Муу зуршилгүй
- Харилцааны өндөр соёлтой
- Багаар ажиллах чадвартай
- Зөв хандлагатай
- Ажлын ачаалал даах болон ажлын хариуцлага хүлээх чадвартай байх.
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Суурь бүтцийн газар
- Нээлтийн огноо 2024-10-31
- Хаалтын огноо 2024-11-30