Барилгын ахлах инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн барилга угсралтын өдөр тутмын ажлын гүйцэтгэлд мэргэжлийн хяналт тавих, барилгын болон техникийн зураг төслийн ажлуудад захиалагчийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй.
- Төмөр замын төслийн барилга, байгууламжийн зураг, төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн ажлын даалгавар боловсруулах
- Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд гишүүнээр ажиллах, тендерийн холбогдох баримт бичгүүдээр архивын нэгж үүсгэн, архивт хүлээлгэн өгөх
- Барилгын зураг, төслийг улсын экспертизээр хянуулах ажлыг зохион байгуулах
- Барилга ажлын техникийн нөхцөл, газрын зөвшөөрөл, хайгуул, судалгааны ажлыг зохион байгуулах, барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах, бэлтгэл ажлыг хангах
- Барилга угсралтын ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт гүйцэтгэх, хяналтын чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагатай нягт хамтран ажиллах
- Барилгын гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын ажлыг уялдуулан техникийн удирдлагаар хангаж өдөр тутмын үйл ажиллагаанд нь мэргэжлийн хяналт тавих
- Монгол улсад мөрдөгдөж буй барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах
- Шаардлагатай зураг, эскиз, төлөвлөлтийг хийж гүйцэтгэх, удирдлагыг мэргэжлийн зүгээс мэдээ мэдээллээр хангах
- Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Техникийн болон Улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах
- Төслийн холбогдолтой баримт бичгүүдээр архивын нэгж үүсгэн, архивт хүлээлгэн өгөх
- Их засвар болон улиралын чанартай засварын ажлыг удирдаж гүйцэтгэх.
- Ашиглалтын хугацаанд эвдэрч гэмтсэн гэмтлийг оношилж, засвар үйлчилгээтэй холбоотой байнгын ажиллагаандд хяналт тавьж, ажлыг зөв зохистой зохион байгуулах.
- Засвар үйлчилгээг хийх, хүмүүсийн хэвийн зөв, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.ажлыг удирдаж гүйцэтгэх.
- Засвар үйлчилгээг хийх, хүмүүсийн хэвийн зөв, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
- Зураг төсөл унших, угсралтад хяналт тавих.
- Барилга, байгууламжийн гэмтлийг тодорхойлох, засварлах.
- Барилга ашиглалт үйлчилгээ, өргөтгөл сайжруулалтын ажлыг санаачлах, боловсруулах.
- Барилга ашиглалтын засвар үйлчилгээг тухай бүрт хийлгүүлэх.
- Барилга, байгууламжийн урсгал засвар болон их засварын хугацааг тодорхойлж төлөвлөгөөг боловсруулах;
- Газар, хэлтсийн дотоод үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, хамт олны бүтээлч идэвхи санаачлагыг өрнүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллах;
- Ажлын байрны болон хувийн ХАБЭА-г хангаж ажиллах;
- Байгууллагад хэрэгжиж байгаа санал санаачилга, төсөл хөтөлбөрүүдэд үнэлгээ, дүгнэлт санал өгөх;
- Төсөл хөтөлбөр хэрэгжих үйл явц, байгууллагын зайлшгүй шаардлагын улмаас үүсэн гарахтай холбогдуулан ажилтныг сэлгүүлэх, шилжүүлэн ажиллуулах тохиолдолд үндсэн ажил, албан тушаалыг үл харгалзан ажиллах;
- Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хийж гүйцэтгэх;
- Компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бусад газар, хэлтэст албан бичгээр саналаа хүргүүлэх, хариу авах, харилцан мэдээлэл солилцох;
- Газар, хэлтсийн ажилтнуудын ажлын уялдааг хангах, хариуцсан хэлтсийн ажилтнуудын ажлыг гүйцэтгэл, үр дүн, сахилга бат зэрэгт хяналт, шаардлага тавьж ажиллах;
- Компанийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам боловсруулах болон мөрдөгдөж буй дүрэм, журмыг талаар санал, дүгнэлт гаргаж, удирдлагад танилцуулж байх;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, өөрийн харъяалах ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд тохирсон дүрэм, журмыг боловсруулахад оролцох;
- ХАБЭА-н үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах;
- Осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар ХАБЭА-ын инженерт мэдээлэх, хамтран ажиллах;
- ХАБЭА хариуцсан хэлтсийн ажилтнуудтай хамтран ажиллах;
- Өөрийн харъяалах ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд ХАБЭА-н үзлэгийг сард 1-ээс доошгүй удаа хийж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах;
- “Амь нас хамгаалах 6 дүрэм” зөрчсөн ажилтнуудад ХАБЭА-н удирдлагын тогтолцооны журмын дагуу хариуцлага тооцох;
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Дээд боловсролтой
- Иргэний ба үйлдвэрийн барилгын чиглэлээр мэргэшсэн
- Барилга угсралт болон ашиглалтын чиглэлээр мэргэшсэн
- Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан.
Тусгай шаардлага:
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
- Муу зуршилгүй
- Удирдан зохион байгуулах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой
- Багаар ажиллах чадвартай
- Зөв хандлагатай
- Ажлын ачаалал даах болон ажлын хариуцлага хүлээх чадвартай байх.
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Эрх зүйн бичиг баримт, бичиг хэрэг боловсруулах, дүн шинжилгээ хийх ур чадвартай
- Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх судалгааны арга зүй эзэмшсэн
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Суурь бүтцийн газар
- Нээлтийн огноо 2024-02-15
- Хаалтын огноо 2024-03-15