Аудитор

Ажлын байрны зорилго:

 Дотоод аудитыг олон улсын стандарт, Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, дүрэм, стандартын дагуу батлагдсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу хийж гүйцэтгэх, тайлагнах, зөвлөмж гаргахад оршино.

Ажлын байрны үндсэн зорилт:

1. Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө, хүний нөөцийн бодлого, эдийн засгийн зорилтот түвшний биелэлтэд хяналт тавих, аудит хийж холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;

2. Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлагналын үнэн зөв, иж бүрэн, бодитой байдалд аудит хийж, холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;

3. Төсөв, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хяналт тавих, үйлдвэрлэлийн төсөвт өртөг зардалд хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөөг өгөх;

4. Эрсдэлийн удирдлагын бодлогын хэрэгжилтийг хангуулах, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөөг өгөх;

5. Хувьцаа эзэмшигч, ТУЗ-өөс баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, шалгах, компанийн дүрэм, холбогдох хууль тогтоомж, журам, бодлогын баримт бичигт хянан нийцүүлэлтийн аудит хийх;

6. Байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;

7. Ажлын байрны тодорхойлолт болон Гүйцэтгэх захирлаас үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудал.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

1. Эрх зүй /0421/ Санхүү менежмент /041302/ Эдийн засаг /0311/ Нягтлан бодох бүртгэл /041101/ чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;

2. Нэр дэвшигч нь эрх зүйч мэргэжилтэй бол хуульч цолтой, мөн дотоод аудитор /CIA/ эрхтэй, мөн нягтлан бодогч, санхүүгийн чиглэлээр мэргэжилтэй бол Мэргэшсэн нягтлан бодогч хосолсон мэргэжилтэй байвал давуу тал болно;

3. Тухайн мэргэжлээрээ 7-оос доошгүй жил,  аудитороор 4 доошгүй жил, бизнесийн эрх зүй, компанийн засаглал чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

4. Дотоод аудиторын ёс зүйн дүрэмд заасан шаардлагыг хангасан, багаар ажиллах, бүтээлч, идэвх санаачилгатай, манлайлах, удирдах ур чадварыг эзэмшсэн байх;

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын алба
  • Нээлтийн огноо 2024-04-10
  • Хаалтын огноо 2024-05-10