Ээлжийн жижүүр-машинч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Төмөр замын ажилтны сахилгын тусгай журмын дагуу зүтгүүрийн бригадуудын цагийг тохируулах,  Зүтгүүрийн ашиглалтын технологийн карт, заавар, журмыг боловсруулах үйл явцад оролцож, мөрдүүлж ажиллах.

  • Зүтгүүрийн бригадын ажил амралтын дэглэмийг хууль, журмын дагуу зохион байгуулах, зүтгүүрийг галт тэргэнд хуваарилах, зүтгүүрийн бригадуудад зааварчилгаа өгөх зэрэг ажлуудыг гүйцэтгэх.

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Зүтгүүрийн инженер, техникч, машинч мэргэжилтэй бол давуу тал болно. МСҮТ төгссөн байж болно.
  • Галт тэрэг, зүтгүүр бие даан жолоодох эрхийн үнэмлэхтэй.
  • Мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан туршлагатай.
  • Хувийн зохион байгуулалт өндөртэй.
  • Эерэг хандлагатай байх.

Тусгай шаардлага:

  • Хэрэглээний программ дээр ажиллах чадвартай.
  • Хөдөө орон нутагт уртын ээлжээр ажиллах боломжтой байх.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Зүтгүүрийн аж ахуйн хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-04-26
  • Хаалтын огноо 2024-05-26