Хэлтсийн дарга

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Төмөр замын тээврийн тухай хууль бусад хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, журам болон Гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэр, зааврын хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавих, эрсдэлд суурилсан дотоод хяналтыг нэвтрүүлэх замаар галт тэрэгний хөдөлгөөний тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангуулах,
  • Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, суурь бүтцийн ашиглалт, үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх.
  • Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг боловсруулан зохион байгуулах.
  • Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад гарч буй алдаа дутагдал дээр дүн шинжилгээ хийж, дахин давтагдахгүй байх тал дээр ажил зохион байгуулж, холбогдох газар, нэгжтэй хамтарч ажиллах.
  • Төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой гарсан гологдол, дутагдалд судалгаа дүгнэлттэй ажиллаж, түүнийг таслан зогсоох чиглэлээр шинэ технологи, тэргүүний арга барил нэвтрүүлэх, алдаа дутагдлыг арилгуулах, заавар зөвлөмж өгөх.
  • Сэргээн босгох үйл ажиллагаанд ашиглагдах замын машин механизм болон бусад техник тоног төхөөрөмж, сэргээн босгох хэрэгслийн бэлэн байдалд хяналт тавих.
  • “ТТЗ” ХХК-ийн хөдлөх бүрэлдэхүүн орж үйлчилдэг байгууллага, аж ахуйн нэгжийн дагнасан хэрэглээний замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан ажиллах.
  • Суурь бүтэц эзэмшигч буюу гүйцэтгэх захирлын үзлэгийн комисст оролцож, илэрсэн дутагдлыг арилгасан байдал хяналт тавьж ажиллах.
  • Компанийн хэмжээнд “Төмөр замын аюултай бүсийн дэглэм”, “төмөр замын гарам ашиглах журам”-ыг сахиулах ажлыг нэгдмэл удирдлагаар ханган зохион байгуулах, дэглэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих, тулгамдсан асуудлыг Гүйцэтгэх захиралд танилцуулж шийдвэрлүүлэх;

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Гүйцэтгэх ажлын хүрээнд Төмөр замын тээврийн тухай хууль болон төмөр замын нийтлэг багц дүрмын талаар өргөн мэдлэгтэй,
  • Асуудал шийдвэрлэх, хүнтэй харилцах, цаг баримтлах, багаар ажиллах чадвартай,
  • Техник сэтгэлгээ сайтай байх,
  • Хэрэглээний программууд ашиглах чадвартай,
  • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй,
  • Мэргэжлээрээ 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх,
  • Мэргэжлээрээ байцаагийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Тусгай шаардлага:

  • Орон нутагт /Өмнөговь аймаг/ ажиллах боломжтой байх,
  • Ачаалал даах

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Тээврийн хяналтын хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-03-13
  • Хаалтын огноо 2024-03-22