Мэдээлэл судалгааны мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Өртөөд болон тооцооны хэсгээс өдөр бүр 17:00 цагийн байдлаар мэдээг утсаар болон цахим хаягаар авч нэгтгэн компанийн удирдлага болон холбогдох газар, хэлтсүүдийг хоногийн ажлын мэдээ, тайлангаар хангах.
  • Өртөөд болон тооцооны хэсгийн холбогдох ажилтнуудын ажил дээр гарч байгаа хүндрэл, зөрчлийг холбогдох албан тушаалтанд уламжлан, хамтран шийдвэрлүүж ажиллана.
  • Ажлын байранд ашиглагдаж байгаа программ хангамжийн ажиллагааг боловсронгуй болгоход анхаарч, санал санаачлагатай ажиллана

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Төмөр замын ашиглалтын техникч болон түүнээс дээш боловролын зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан;
  • Багаар ажиллах болон тоо, мэдээ, тайлан боловсруулах ур чадвартай;
  • Харилцааны ур чадвартай,
  • Компьютерын хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд уртын ээлжинд /ростероор, өдрийн цагт/ ажиллах боломжтой;
  • Цаашид “Тавантолгой төмөр зам” ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах;

Тусгай шаардлага:

  • Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах;
  • Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Статистик, систем хөгжүүлэлтийн хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-04-26
  • Хаалтын огноо 2024-05-26