Ачаа тээврийн бүртгэл тооцоо хариуцсан инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Төмөр замын тээврийн тоон ба чанарын үзүүлэлтийн хатуу тайланг гаргах, тайлагнах;
- Компанийн удирдлага, Санхүү төлөвлөлтийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, Үндэний статистикийн хороонд тус тус холбогдох дүрэм, журмын дагуу мэдээ, тайланг хугацаанд нь хүргүүлэх;
- Тайлангийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, судалгаа, төлөвлөлт боловсруулж ажиллах;
- Тайлан гаргах анхан шатны бичиг баримтын бүртгэл хөтлөлтөнд тогтмол хяналт шалгалт хийх;
- Тайлангийн үзүүлэлтүүдэд анализ хийж, удирдлага болон холбогдох хэлтсүүдтэй хамтран ажиллах;
- Ажлын үндсэн чиг үүргийн хүрээнд аливаа тайланг гаргаж, шууд удирдлагад тухай бүрт тайлагнаж ажиллах;
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Төмөр замын ашиглалтын мэргэжилтэй;
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан;
- Багаар ажиллах болон тоо, мэдээ, тайлан боловсруулах ур чадвартай;
- Компьютерын хэрэглээний программуудыг эзэмшсэн;
- Шаардлагатай үед Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд уртын ээлжинд /ростероор, өдрийн цагт/ ажиллах боломжтой;
- Мэдээ, тайланг боловсруулах, хөгжүүлэх тал дээр идэвхи, санаачлагатай ажиллах;
- Цаашид “Тавантолгой төмөр зам” ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах;
Тусгай шаардлага:
- Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах;
- Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын хүрээнд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүр, шуурхай гүйцэтгэх, тайлагнах;
- Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх.
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Статистик, систем хөгжүүлэлтийн хэлтэс
- Нээлтийн огноо 2024-07-08
- Хаалтын огноо 2024-09-09