Вагоны депогийн дарга

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн жил бүрийн зорилтот түвшин боловсруулахад хэлтсийн гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсөв гаргах, төлөвлөгөөний биелэлтийг хангах, ажлын гүйцэтгэлийн тайлан гаргаж, дүн шинжилгээ хийх;
  • Үйлдвэрлэл үйлчилгээ тээвэрлэлтийн үйл ажиллагааг зах зээлийн эдийн засгийн нөхцөлд уялдуулан чиглүүлж үр ашигтай ажиллах нөөц бололцоог илрүүлэн ашиглуулах оюуны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
  • Инженер, техникийн ажилтан нарыг шуурхай удирдлагаар хангаж ажлыг оновчтой зөв төлөвлөн хуваарилах;
  • Вагон засварын бүх технологийг чанд нэвтрүүлэх, ажилтнуудын хөдөлмөр зохион байгуулалт хариуцлага сахилгыг сайжруулан мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллах;
  • Үйлдвэрлэлийн байр талбай тоног төхөөрөмжийн аюул осолгүй ажиллагааг ханган осол зөрчилгүй ажиллагааг хангаж ажиллуулах;
  • Ажлын чанар, гүйцэтгэлд нөлөөлөх зөрчил, доголдол илрүүлбэл яаралтай ажлыг зогсоож засуулах арга хэмжээг авах ба талбай дээр гарч болох гологдол, зөрчил, сүйрлээс урьдчилан сэргийлэх, анхааруулах ажлыг зохион байгуулах;
  • Вагоны аж ахуйн чиглэлээр төмөр замын салбарын хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журам, заавруудыг  мөрдөн ажиллаж, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийн санал боловсруулах;

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Манлайлах ур чадвар эзэмшсэн;
  • Ажлын туршлага 3 ба түүнээс дээш жил
  • Асуудлыг дүгнэх, шийдвэр гаргах чадвартай;
  • Харилцааны өндөр чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Өөрчлөлтийг удирдах чадвартай;
  • Эрсдэлийг удирдах чадвартай;
  • Хүлээцтэй, шударга зан чанартай байх;
  • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Эрх зүйн бичиг баримт, бичиг хэрэг боловсруулах, дүн шинжилгээ хийх ур чадвартай;

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Вагоны аж ахуйн хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-04-04
  • Хаалтын огноо 2024-04-18