Вагон үзэгч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажиллагааны хүрээнд Төмөр замын тээврийн тухай хууль, үндэсний стандарт, Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, бусад холбогдох дүрэм, журам, заавар, компанийн Гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэрүүдийг мөрдлөг болгон ажиллана.

  • Тавантолгой, Гашуунсухайт өртөөнд хүлээн авах, явуулах ачаа болон зорчигчийн галт тэрэгний вагонуудад ТҮ-1 техникийн үйлчилгээ, УЗ засвар, тоормосын туршилтыг батлагдсан технологийн горимын дагуу чанартай хийж гүйцэтгэх.
  • Галт тэрэг солилцох өртөөнд ачааны болон зорчигчийн галт тэрэгний вагонуудын техникийн үзлэг, үйлчилгээ, УЗ засварыг батлагдсан журмын дагуу чанартай хийж гүйцэтгэх.
  • Компанийн болон бусдын эзэмшлийн вагонуудыг өвөл, зуны тээвэрт бэлтгэх ТҮ-2 техникийн үйлчилгээ, УЗ засварыг батлагдсан журмын дагуу чанартай хийж гүйцэтгэх.

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Багаар ажиллах ур чадвартай, техникийн болон эрх зүйн баримт бичгийг боловсруулах, дүн шинжилгээ хийх ур чадвартай;
  • Техник сэтгэлгээ сайтай байх
  • Санаа бодлоо оновчтой илэрхийлэх чадвартай;
  • Бусдыг хүндэтгэх ёс зүйтэй;
  • Ажил мэргэжилтэй холбоотойгоор  тавигдах шаардлагыг хангасан байна.

Тусгай шаардлага:

  • Хөдөө, орон нутагт ажиллах бүрэн боломжтой.

Жич: Ажлын байр хүүхэд асрах чөлөөтэй ажилтны орон тоонд зарлагдсан болно.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Вагоны аж ахуйн хэлттэс
  • Нээлтийн огноо 2024-04-11
  • Хаалтын огноо 2024-04-25