Тавантолгой өртөөний дарга

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Тавантолгой өртөөнд тээвэр зохион байгуулалтын ажлыг зөв, оновчтой зохион байгуулах, бусад салбар нэгжийн ажлыг уялдааг хангасан технологийн бичиг баримт, дүрэм, журам, зааврыг боловсруулж, хяналт тавьж ажиллах, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, зөрлөгийн дарга /жижүүр/, инженер техникийн ажилтан, өртөөний ажилтан нарын ажилд хяналт тавьж, өртөөний ажлын төлөвлөгөө тайланг нэгтгэж гаргах. Өртөөний шуурхай ажлыг зохион байгуулах ачилт, буулгалт, вагоны сул зогсолт, вагон захиалга, хангалт зэргийг оновчтой зохион байгуулах.

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Төмөр Замын Тээврийн менежмент мэргэжлээр Баклавар ба түүнээс дээш зэрэгтэй суралцаж төгссөн. /Ашиглалтын инженер, техникч/;
  • Удирдан зохион байгуулах чадвартай
  • Харилцааны өндөр чадвартай
  • Илтгэх, тайлагнах ур чадвартай, асуудлыг боловсруулах, дүгнэх, шийдвэр гаргах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай

Тусгай шаардлага:

  • Орон нутагт /Өмнөговь аймаг/ ажиллах боломжтой байх.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-04-17
  • Хаалтын огноо 2024-05-01