Галт тэрэгний найруулагч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Төмөр замын тээврийн тухай хууль, төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрэм, төмөр замын багц журам, техник захирамжийн акт, технологийн горим, холбогдох бусад дүрэм журмыг мөрдөж, галт тэрэгний хөдөлгөөний болон сэлгээний аюулгүй байдлыг бүрэн хангаж өртөөний жижүүрээс өгөгдсөн тушаал шийдвэрийг биелүүлэх;

    Зам, суман шилжүүлэг, дохиолдол төвлөрүүлэлт, хориглолын байгууламжид хяналт тавьж, илэрсэн гэмтлийг бодит байдалд шалгах, хөдлөх бүрэлдэхүүнийг тооцоот ивүүрээр бэхлэх, сэлгээний ажлын төлөвлөгөөг цаг тухай бүрт нь сэлгээний бригадад танилцуулах, хориглосон заалттай дохиогоор сэлгээний ажил гүйцэтгэх үед замнал шалгаж, илтгэх, сэлгээний хөдөлгөөний үед албан ярианы дэглэмийг мөрдөж ажиллана.

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • МСҮТ, Техникч, Бакалавр болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй

  • Төмөр замын ашиглалтын чиглэлээр мэргэшсэн

  • Удирдан зохион байгуулах чадвартай;
  • Харилцааны өндөр чадвартай;

  • Илтгэх, тайлагнах ур чадвартай, асуудлыг боловсруулах, дүгнэх, шийдвэр гаргах чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай;

Тусгай шаардлага:

  • Орон нутагт /Өмнөговь аймаг/ ажиллах боломжтой байх.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-05-17
  • Хаалтын огноо 2024-06-17