Зөрлөгийн дарга

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Төмөр замын тээврийн тухай хууль, төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрэм, төмөр замын багц журам, техник захирамжийн акт, холбогдох бусад дүрэм журмыг мөрдөж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, зурмагийн тасралтгүй ажиллах, галт тэрэний диспетчерээс өгөгдсөн тушаал шийдвэрийг биелүүлэх, зам, суман шилжүүлэг, дохиолол төвлөрүүлэлт, хориглолтын байгууламжинд хяналт тавьж, илэрсэн гэмтлийг зам, суман, хориглол, холбооны байгууламжийн үзлэгийн дэвтэрт бичиж холбогдох ажилтан нарт мэдэгдэж гэмтлийг засуулах;

  • Зөрлөгийн төмөр замын бусад ажилтан нарыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах;

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • МСҮТ, Техникч, Бакалавр болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй
  • Төмөр замын ашиглалтын чиглэлээр мэргэшсэн
  • Удирдан зохион байгуулах чадвартай;
  • Харилцааны өндөр чадвартай;
  • Илтгэх, тайлагнах ур чадвартай, асуудлыг боловсруулах, дүгнэх, шийдвэр гаргах чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай;

Тусгай шаардлага:

  • Орон нутагт /Өмнөговь аймаг/ ажиллах боломжтой байх.

  • Зөрлөг дээр байнга байрлан ажиллах /Тохь тухтай орон сууцанд байрлана./

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-05-13
  • Хаалтын огноо 2024-05-27