Түлш, тос, хаягдал усны инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Тавантолгой зүтгүүрийн депо, Гашуунсухайт эргэх депод шаардлагатай түлш, тос, зэхэлтийн материалын байнгын нөөцийг бүрдүүлнэ. Тухайн сард зарцуулагдсан болон хүлээн авсан түлш тосны тайланг “Нягтлан бодох бүртгэлийн тухай Монгол улсын хууль”, байгууллагын холбогдох журмын дагуу баримт мэдээ, тайланг үнэн зөвөөр гаргаж дараа сарын 3-ны дотор холбогдох ня-бо ба удирдах ажилтнуудад өгөх;
  • Түлш, тос ба зэхэлтийн материалын зарцуулалтын тайланг зохих журмын дагуу өглөө, орой ээлж хүлээлцэх үед нарийвчлан үзэж шалган, тухайн үеийн хувийн жингээр тооцоолон өдөр бүр зүтгүүрийн депогийн удирдлагуудад мэдээлэх;
  • Зэхэлтийн аж ахуйн цехийн ажилтнуудын ажлыг удирдан зохион байгуулaх;
  • Түлшний буулгалт ба ачилтын үед зориулалтын зам дээр тавигдсан вагонуудыг тогтоосон цагт нь, сул зогсолтгүй нормт хугацаанд буулгах ба ачих ажлыг өөрийн цехийн хэмжээнд зохион байгуулж, холбогдох бичиг баримтыг авах, хийж өгөх ажлыг цаг алдалгүй гүйцэтгэн, вагоны эргэлтийг түргэтгэх;
  • Түлш, тосыг өөрийн компанийн болон бусад аж нэгжүүдэд олгохдоо тухайн байгууллагын дугаарласан 4-н хувь захиалгын шаардах хуудсыг депогийн дарга, ерөнхий нягтлан бодогчийн зөвшөөрлийг авч гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулан олгоно. Мөн олгох ажлыг гүйцэтгэхдээ холбогдох нягтлан бодох бүртгэлийн ажилтнаар хяналт хийлгэх;
  • Тавантолгой зүтгүүрийн депо, Гашуунсухайт эргэх депогийн зэхэлтийн байгууламж, системүүдийн бүрэн бүтэн байдлыг хангаж, тэдгээрийг ашигладаг ажилтнуудын үйл ажиллагаанд биечлэн тогтмол хяналт тавина. Үзлэг шалгалтын үеэр ямар нэг үл тохирол ба гэмтэл, санамж илэрсэн тохиолдолд тэдгээрийг арилгах арга хэмжээг зохион байгуулах ба удирдах ажилтнуудад мэдэгдэх;
  • Түлш, тос ба зэхэлтийн ба арчиж цэвэрлэх материалын зарцуулалт, нийлүүлэлтийн анхан шатны бичиг баримтын хөтлөлтийг өдөр бүр шалгаж тулгалт хийнэ. Түлш, тос ба бусад материалын бичиг баримтыг зөвшөөрөлгүй гадагш гаргах, зөвшөөрөлгүйгээр гадны байгууллагад мэдээлэхийг хориглох;
  • Түлш, тосны техникч ба түгээгч нарын ажлын гүйцэтгэлд тогтмол хяналт тавих;
  • Түлш, тосны инженер нь депогийн түлшний агуулах сав, зэхэлт, ачилт буулгалтын байгууламжуудын ажиллагаанд тогтмол хяналт тавьж, зохих засвар үйлчилгээг нормт хугацаанд нь хийлгэх;
  • Түлш, тосны савны калибровк, хэмжих хэрэгслүүдийг стандарт хэмжил зүйн эрх бүхий байгууллагуудаар зохих хугацаанд нь баталгаажуулах ажлыг зохион байгуулах;
  • Удирдлагадаа ажиллуулж буй ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөх, тэднийг осол зөрчилгүй ажиллуулах ажлыг хариуцах;
  • Галын аюулгүй байдалд хяналт тавих;
  • Түлш, тос хариуцсан инженер нь өөрийн цехийн хэмжээнд тухайн онд хийгдвэл зохих их ба урсгал засварын ажлын гүйцэтгэл, чанарт хяналт тавьж ажиллах ба урсгал засварт шаардагдах материалын захиалгыг удирдах ажилтнуудад танилцуулан шийдвэрлүүлэх;
  • Сар бүр Гашуунсухайт эргэх депогийн зэхэлтийн байгууламжид үзлэг хийж, түгээгч нарын ажлын гүйцэтгэл, бичиг баримтын хөтлөлтөд хяналт тавих;
  • Цехийн ажилтнуудын гаргаж буй мэдээ, тайланд тогтмол хяналт тавьж, материалын үлдэгдэлд тулгалт хийх ба зөрчил санамж илэрсэн тохиолдолд удирдах ажилтнуудад мэдэгдэж шийдвэрлүүлэх;
  • Зэхэлтийн аж ахуйн цехийн ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг гарган батлуулах;
  • Цехийнхээ ажилтнуудын сар бүрийн цалингийн тооцоололд шаардагдах материалуудыг бүрдүүлэн холбогдох санхүүгийн ажилтанд өгөх;

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

  • Нефтийн бүтээгдэхүүний химийн технологич эсвэл газрын тосны бүтээгдэхүүний технологич

  • Түлш, тосны хяналт, хадгалалтын чиглэлээр ажлын чадвар эзэмшсэн байх                                       

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Зүтгүүрийн аж ахуйн хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-12-03
  • Хаалтын огноо 2024-12-17