Байцаагч /Зүтгүүрийн аж ахуй хариуцсан/

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Төмөр замын тээврийн тухай хууль бусад хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, журам болон Гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэр, зааврын хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавих, эрсдэлд суурилсан дотоод хяналтыг нэвтрүүлэх замаар галт тэрэгний хөдөлгөөний тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангуулах,
  • Өртөө, зөрлөг, ачих, буулгах талбай терминалын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдалд үзлэг шалгалт хийж, гологдол дутагдалд биечлэн очиж дүгнэлт гаргаж, холбогдох арга хэмжээг авч ажиллах,
  • Гарсан гологдол дутагдалд биечлэн очиж дүгнэлт гаргаж, холбогдох арга хэмжээг авч ажиллах,
  • Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах ажлын хүрээнд тушаал шийдвэр, дүрэм, журам, заавруудыг хэрхэн биелүүлж байгаад үзлэг шалгалт хийж илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээг авах,
  • Салбар замд вагон тавьж өгөх, татаж авах гэрээний хэрэгжилтэд хяналт тавих,
  • Ачаа тээврийн бүрэн бүтэн байдалтай холбоотой техникийн сургалт, бичиг баримтуудад шалгалт хийх,
  • Ачих буулгах зам талбайн зохион байгуулалт, овор хэмжээ, нэмэлт төхөөрөмжүүд аюултай бүсийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих,
  • Задгай хөдлөх бүрэлдэхүүнд ачаа ачих техникийн нөхцөл хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих,
  • Аюултай, хортой, хэт хэтрүү овортой ачааг тээвэрлэлтэд хүлээн авах, тээвэрлэх, олгох ажиллагаа журмын дагуу явагдаж байгаад хяналт тавих,

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Гүйцэигэх ажлын хүрээнд Төмөр замын тээврийн тухай хууль болон төмөр замын нийтлэг багц дүрмын талаар өргөн мэдлэгтэй,
  • Асуудал шийдвэрлэх, хүнтэй харилцах, цаг баримтлах, багаар ажиллах чадвартай,
  • Дүрэм журам, тайлан төлөвлөгөө, бичиг баримт боловсруулах чадвартай,
  • Гүйцэтгэх ажлын хүрээнд сургалтын төлөвлөгөө боловсруулах, сургалт зохион байгуулах чадвартай,
  • Хэрэглээний программууд ашиглах чадвартай,
  • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй,
  • Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх,
  • Мэргэжлээрээ байцаагийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно,

Тусгай шаардлага:

  • Орон нутагт /Өмнөговь аймаг/ ажиллах боломжтой байх.

  • Ачаалал даах

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Тээврийн хяналтын хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-07-25
  • Хаалтын огноо 2024-08-25