Вагон депогийн дарга

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, компанийн ашиг, орлогыг нэмэгдүүлэх. Гүйцэтгэх захирал болон бусад холбогдох алба, хэлтсээс гаргасан тушаал шийдвэр, дүрэм, журам, зааврыг ажилдаа мөрдлөг болгон вагон депогийн хэмжээнд вагоны  болон бусад тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний ажилд шинэ техник, технологи нэвтрүүлэх, тэдгээрийн засвар, үйлчилгээний дүрэм зааврыг боловсруулалт хяналт тавих, шинэчлэн өөрчлөх, шинээр нэвтрүүлэх, энэ талаар бусад ажлыг хариуцаж буй инженерүүдийн ажлыг нэгтгэн удирдаж депогийн технологийн бичиг баримтын нэгдсэн бодлогыг хариуцах.

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Манлайлах ур чадвар эзэмшсэн
  • Асуудлыг дүгнэх, шийдвэр гаргах чадвартай;
  • Харилцааны өндөр чадвартай;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Өөрчлөлтийг удирдах чадвартай;
  • Эрсдэлийг удирдах чадвартай;
  • Хүлээцтэй, шударга зан чанартай байх;
  • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Эрх зүйн бичиг баримт, бичиг хэрэг боловсруулах, дүн шинжилгээ хийх ур чадвартай;
  • Бусдыг хүндэтгэх ёс зүйтэй;
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан байх

Тусгай шаардлага:

  • Орон нутагт /Өмнөговь аймаг/ ажиллах боломжтой байх.

  • Ачаалал даах

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Вагоны аж ахуйн хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-06-07
  • Хаалтын огноо 2024-07-07