Ахлах систем хөгжүүлэгч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Тээврийн программ хангамжийг техникийн тодорхойлолтын дагуу хийлгэж хүлээн авах, хүлээн авсан программ хангамжийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж, шаардлагатай хөгжүүлэлтийг тухай бүр хийлгэж ажиллах, тайлагнах;
  • Хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой аливаа программ хангамжийг бүрэн хариуцах бөгөөд компанийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй программ хангамжуудын тасралтгүй, хэвийн ажиллагааг хангах, хөгжүүлэх чиглэлээр холбогдох газар, хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах;
  • Хэлтсийн ажлын төлөвлөлтийн дагуу удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангах зорилгоор тухай бүр томилолтоор ажиллах, тайлагнах;
  • Хэлтсийн ажилтан нарт компьютер, программ хангамжийн чиглэлээр мэргэжлийн туслалцаа үзүүлж, дэмжиж хамтран ажиллах.
  • Өгөгдлийн сангийн бүрдэлт, мэдээ тайлангийн бүрдэл зэрэгт тогтмол шинэчлэлт сайжруулалт хийж ажиллах;
  • Монгол улсын цахим сүлжээ болон бусад хамтран ажилладаг байгууллагуудын цахим сүлжээтэй компанийн хэмжээнд ашиглаж буй программ хангамжийг боломжит байдлаар холбох, мэдээллийг 100% цахимаар солилцох зорилт тавин ажлаа төлөвлөж, зохион байгуулж ажиллах;
  • Зам, тээврийн нэгдсэн платформд шаардлагатай хөгжүүлэлтийг тухай бүр хийх, мэдээ мэдээллийг бүрэн, шуурхай, хугацаанд нь оруулж, дамжуулж ажиллах, хянуулах, тайлагнах
  • МУ-ын Ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор тээврийн үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээ мэдээллийг компанийн вэб сайтад тогтмол хугацаанд нь оруулж ажиллах, шаардлагатай хөгжүүлэлт, сайжруулалтыг холбогдох газар, хэлтэс, нэгжтэй хамтран гүйцэтгэх, хянуулах, тайлагнах;

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Мэдээллийн технологи, программ хангамж, сүлжээ, мэдээллийн систем чиглэлээр дээд боловсролтой, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Систем хөгжүүлэлт, программ хангамж, өгөгдлийн сан, дата анализ чиглэлээр 1-ээс дээш жил мэргэшиж ажилласан;
  • Багаар ажиллах болон тоо, мэдээ, тайлан боловсруулах ур чадвартай;
  • Харилцааны ур чадвартай,
  • Компьютерын хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд уртын ээлжинд /ростероор, өдрийн цагт/ ажиллах боломжтой;
  • Цаашид “Тавантолгой төмөр зам” ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах;

Тусгай шаардлага:

  • Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах;
  • Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх;
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Статистик, систем хөгжүүлэлтийн хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-07-26
  • Хаалтын огноо 2024-08-26