Төслийн мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Төслийн явцын гүйцэтгэл болон үндсэн агуулгын танилцуулга бэлтгэх, сар, улирлын тайлан боловсруулах;
- Явц дундын төлбөрийн хүсэлтийн гүйцэтгэлийг тооцох;
- Төслийн явцын тайлан мэдээг хянах ажлыг зохион байгуулах;
- Шууд удирдлага болон эрх бүхий этгээдийг төслийн мэдээллээр цаг тухай бүрд хангах;
- Төслийн албан харилцааг зохион байгуулах, албан хэрэг хөтлөлтийг хариуцах;
- Ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах, захиалагчийн хяналтын хэлтэстэй хамтран ажиллах;
- Төслийн гүйцэтгэлийн явцыг тайлагнах;
- Төсөл хэрэгжүүлэх төрийн байгууллагын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх;
- Сонирхогч талуудын хурал, уулзалтыг зохион байгуулах;
- Оролцогч талуудын нөлөөлөх түвшнийг үнэлүүлэх,
- Хамтран ажиллах сонирхолтой хуулийн этгээдтэй уулзалт зохион байгуулах, удирдлагад танилцуулах;
- Төмөр замын төсөлтэй холбоотой тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах;
- Төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг тайлагнах;
- Төмөр замын төслийн гэрээ, ажлын тоо хэмжээ болон бусад шаардлагатай мэдээллийг бүрдүүлэлтийг хангаж тайлагнах;
- Төслийн мэдээллийн урсгалыг зохион байгуулах, хянах;
- Төслийн өгөгдлийн санг үүсгэх, төслийн багийн хэрэглээнд нэвтрүүлэх;
- Төслийн холбогдолтой баримт бичгийг хуваарилах, хариуцлагыг сайжруулах;
- Гэрээнд заагдсан Захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх холбогдох загварыг боловсруулан ашиглах;
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Төслийн мэргэжилтний үндсэн зорилго нь компанийн хэрэгжүүлж буй төслийн гүйцэтгэл, тогтоосон хугацаа, чанар зэрэгт хяналт тавих, баримт бичгийн мэдээллийн урсгал, өгөгдлийн санг зохион байгуулах, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлүүлэх арга хэмжээг авахад шууд удирдлагыг мэдээллээр хангах, шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Тусгай шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш;
- Бизнес удирдлага, банк санхүү, хууль эрх зүйн чиглэл;
- Төслийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн
- Тухайн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Төсөл, судалгааны хэлтэс
- Нээлтийн огноо 2024-08-08
- Хаалтын огноо 2024-08-30