Эрчим хүчний ахлах инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Цахилгаан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, ашиглалтын удаан хугацааны хэвийн найдвартай ажиллагааг хангуулах;
  • Борлуулалтын үйл ажиллагааг ЭХ-ний тухай хууль, ЦЭХ хэрэглэх дүрэм, Аж ахуйн харилцааны дүрэмд нийцүүлэн, компанийн үйлчилгээний нэр хүндийг өсгөж, хамт олныг удирдан зохион байгуулж ажиллах;
  • ЦЭХ-ний алдагдлыг бууруулах, авлага үүсгэхгүй байх;
  • ЦЭХ-ээр хангах гэрээнд хяналт тавих, борлуулалтын үйл ажиллагааны гүйцэтгэлийг хангах ажлыг оновчтой зохион байгуулж, төлөвлөгөөг хангаж ажиллах;
  • Эрчим хүчний ажилчдын өдөр тутмын ажилд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангах.

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Цахилгааны мэргэшсэн инженер байх;
  • Цахилгаан систем, цахилгаан хангамж, реле хамгаалалт автоматжуулалтын талаар мэдлэгтэй байх , цахилгааны схем зураг уншдаг байх;
  • Дэд станц, цахилгаан сүлжээний схем, горим, тоноглолын ашиглалт, засвар үйлчилгээний ажлын дадлагатай;
  • Англи хэлний дунд шатны мэдлэгтэй байх;
  • Албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулах чадвартай байх;
  • Мэргэжлээрээ 5-ээс доошгүй жил ажилласан байх.

Тусгай шаардлага:

  • Хөдөө ажиллах боломжтой байх.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Дохиолол холбоо, эрчим хүчний хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-08-16
  • Хаалтын огноо 2024-08-31