Чанга яригчийн механик

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Зарлан мэдээлэх систем болон түүнд хамаарагдах төхөөрөмжүүдийн техникийн үйлчилгээ, үечилсэн шалгалтыг хийж хэвийн найдвартай ажиллагааг хангах
  • Хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах.

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Автоматик телемеханик холбооны инженер мэргэжлээр техникч болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Багаар ажиллах болон зохион байгуулах ур чадвартай,  бичиг хэрэг боловсруулах чадвартай байх;
  • Компьютерын хэрэглээний програмууд болон мэргэжлийн программуудыг ашиглах чадвар эзэмшсэн байх.

Тусгай шаардлага:

  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан;
  • Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;
  • Ажлын ачаалал даах чадвартай байх.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Дохиолол холбоо, эрчим хүчний хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-08-16
  • Хаалтын огноо 2024-08-30