Эдийн засагч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн богино, дунд, урт хугацааны төлөвлөлт, ирээдүйн хүрэх зорилгод нийцүүлэн эдийн засгийн төлөвлөлтийг хийх;
  • Төсвийн төлөвлөлтөд санал өгөх, хянах, үр дүнг тооцох, дүн шинжилгээ хийх;
  • Засгийн газар, Хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн удирдах зөвлөл, компанийн удирдлагад шаардлагатай гүйцэтгэл, үр дүн, ирээдүйн таамаглалын талаарх мэдээ, тайланг шууд удирдлагаар дамжуулан хүргүүлэх.

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Санхүү, Эдийн засагч, Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Тайлан, төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийх, тайлагнах ур чадварыг эзэмшсэн;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Төсөвчин, мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй бол давуу тал болно.

Тусгай шаардлага:

  • Шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Төлөвлөлтийн хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-08-20
  • Хаалтын огноо 2024-09-06