Ашиглалт засварын инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Цахилгаан байгууламж, шугам тоноглолын ашиглалт үйл ажиллагааг хариуцах;
  • Цахилгаан байгууламж, шугам тоноглолын үзлэг үйлчилгээг тогтоосон хуваарийн дагуу хийх;
  • Цахилгаан байгууламж, шугам тоноглолын урсгал болон их засварын ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх;
  • Цахилгаан байгууламж, шугам тоноглолын норм дүрмийн дагуу туршиж тохируулах;
  • Гэмтсэн тоноглолыг засварлах ажлын горим оруулах.

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Цахилгааны инженер ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Цахилгааны инженер;
  • Цахилгаан систем, цахилгаан хангамж, реле хамгаалалт автоматжуулалтын талаар мэдлэгтэй байх , цахилгааны схем зураг уншдаг байх;
  • Дэд станц, цахилгаан сүлжээний схем, горим, тоноглолын ашиглалт, засвар үйлчилгээний ажлын дадлагатай мэргэжлээрээ 3-ээс доошгүй ажил ажилласан байх;
  • Орон нутагт ээлжийн хуваариар ажиллах боломжтой байх.

Тусгай шаардлага:

  • Анхдагч хэлхээний схем, тогтмол гүйдлийн схем, дотоод хэрэгцээний схем зэргийг унших чадвартай байх;
  • Сэлгэн залгалт хийх, тоноглолын гэмтлийг тодорхойлж, устгах чадвартай байх;
  • Дэд станцын тоноглол болон удирдлага дохиолол реле хамгаалалт болон автоматикийн ажиллах зарчмын талаар мэдлэгтэй байх;
  • Англи хэлний дунд шатны мэдлэгтэй байх;
  • Албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулах чадвартай байх;
  • Шаардлагатай үед орон нутагт ээлжийн хуваариар ажиллах боломжтой байх.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Дохиолол холбоо, эрчим хүчний инженер
  • Нээлтийн огноо 2024-08-29
  • Хаалтын огноо 2024-08-19