Сүлжээний механикч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Хариуцсан өртөө, зөрлөгийн сүлжээний тоног төхөөрөмж болон холбооны байгууламжид батлагдсан технологи карт, батлагдсан зурмагийн дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган өдөр тутмын арчилгаа үйлчилгээ, үзлэг шалгалтыг хийж хэвийн үйл ажиллагааг хангана;
  • Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээвэрлэлтийн үр ашгийг нэмэгдүүлж ажиллах;
  • Дохиолол холбоо эрчим хүчний  хэлтсийн ИТА нарт шуурхай үйлчилгээний ажил болон гэмтэл сааталын үед автомашинаар үйлчлэх, замын хөдөлгөөний хууль, дүрмийг мөрдөж, зорчигч, ачаа болон машин техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллана.

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Бакалавр түүнээс дээш боловсролын зэрэгтэй;

  • Холбоо мэдээлэл, программ хангамж, мэдээлэл технологийн инженер, жолооч;

  • Холбооны техникч, В ангилалын эрхтэй байх;

  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Багаар ажиллах болон зохион байгуулах ур чадвартай, эрх зүйн бичиг баримт, бичиг хэрэг боловсруулах, дүн шинжилгээ хийх ур чадвартай;
  • Хариуцсан системүүдийн засварлах ажлыг гүйцэтгэх, зохион байгуулах чадварыг эзэмшсэн байх;
  • Харилцааны ур чадвартай;
  • Гадаад дотоодын харилцагч байгууллагуудтай хамтран ажиллах чадвартай байх;
  • Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;
  • Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх.

Тусгай шаардлага:

  • Хөдөө ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай байх.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Дохиолол холбоо, эрчим хүчний инженер
  • Нээлтийн огноо 2024-08-29
  • Хаалтын огноо 2024-08-19