Ойн мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Ойн тухай болон Ургамал хамгааллын тухай хууль, журам, стандартын шаардлагыг хэрэгжүүлэх;
- Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, ойжуулах ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх;
- Төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах шинэлэг технологийг судлах;
- Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд санал өгөх, арга хэмжээний хэрэгжилтийг хангах, тайлагнах;
- байгаль хамгаалах болон болон ойн чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах;
- Орон нутгийн иргэд болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээ мэдээлэл солилцох, туршлага судлах.
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Ойн болон хүрээлэн орчны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Удирдан зохион байгуулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах ур чадвартай;
- Багаар ажиллах болон бие даан ажиллах чадвартай;
- Компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн программуудыг эзэмшсэн;
- Асуудалд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвартай байх;
- Харилцааны соёлтой, зөв боловсон хандлагатай;
- Ярианы болон бичгийн ур чадвартай;
- Ойн чиглэлэээр төсөл хөтөлбөрт оролцож байсан бол давуу тал болно.
Тусгай шаардлага:
- Хөдөө ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай байх.
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Байгаль орчин, орон нутгийн хэлтэс
- Нээлтийн огноо 2024-09-03
- Хаалтын огноо 2024-09-20