Ахлах механик инженер /Авто/

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  •  даргын тушаал шийдвэрийг мөрдлөг болгон хэлтсийн харьяанд байгаа техникийн бүрэн бүтэн байдал жолооч, оператор, инженер удирдлагаар хангаж ажиллана.
  • Төмөр замын тусгай зориулалтын машин механизмуудын инженер техникийн ажилчдыг удирдлагаар хангах.
  • Техникийн холбогдолтой дүрэм журам боловсруулж мөрдүүлж ажиллах.
  • Машин ашиглалтыг сайжруулах, техникийн хүчин чадлыг бүрэн ашиглах, машиныг сааталгүй ажиллуулах, сард хэрэглэсэн түлш шатахууны тайлан тооцоо гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүнг даргын өмнө хариуцна.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангах
  • Монгол  Улсын хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль болон бусад хуулиуд, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам болон бусад дүрэм зааврыг мөрдөх.
  • Машины бүрэн бүтэн байдлыг хариуцаж, машиныг дагалдан ирсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хамт бүрэн бүтэн байдлыг хариуцах, ариг гамтай ашиглах.
  • Техникийн бүрэн бүтэн байдлыг өдөр бүр ханган сервис үйлчилгээ болон үзлэг оношилгоог стандарт нормын дагуу тогтмол хийлгэж хяналт тавьж ажиллах.
  • Тус нэгжийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд болон үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд  дэмжлэг үзүүлэх.
  • Хөдөлмөрийн үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах.
  • Ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул ослын үед анхны туламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх.
  • Инженер механик нарыг удирдлагаар хангаж ажил үүргээр чиглүүлж зааварчилна
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөж ажиллах.
  • Бусад газар хэлтсээс ирсэн авто машин, техникийн захиалгыг хүлээн авч, ажил үүргийг хуваарилна.
  • Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх
  • Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх.
  • Ажил үүргээ гүйцэтгэхэд аюултай орчин, нөхцөл байдал үүсэх магадлалтай эвдрэл гэмтлийг урьдчилан илрүүлж, ахлах механик инженер болон зохих албан тушаалтанд мэдэгдэх.
  • Ажлын технологи аюулгүй ажиллагааны зааврыг мөрдүүлж ажиллах.
  • Техникийн жилийн үзлэг оношилгоог зохион байгуулах.
  • Техникийн татвар, даатгал техникийн бичиг баримт зохион байгуулах.
  • Техникийн хичээл сургалтыг зохион байгуулах, судалгаа гаргаж боловсруулах
  • Машин механизмын төвийн ахлах механикийг ээлжийн амралттай, өвчтэй, түр хугацаагаар захиргааны чөлөөтэй байх хугацаанд орлон ажиллах.
  • Баяр ёслол, цаг агаарын хүндрэлтэй үед хариуцлагатай жижүүрийн график гаргаж батлуулж, мөрдүүлж ажиллана
  • Машин механизм, тоног төхөөрөмжийн урсгал засвар, их засварын төлөвлөгөөг мөрдөж ажиллах шаардлагатай тохиолдолд механик, оператор, жолооч нарт зөвлөмж заавар өгнө.
  • Тогтоосон хуваарийн дагуу машин механизм, тоног төхөөрөмжийг цэвэрлэх, цэгэн тосолгоо, агаар шүүгч үлээлгэх шаардлагатай үед хуваарь харгалзахгүй дээрх үйлчилгээг давтан хийлгэнэ.
  • Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, байгууллагын даргын тушаал, шийдвэр, цаг үеийн болон бусад асуудлаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх..
  • Машин механизм дээр шаардлагатай байгаа сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны шингэний техникийн тодорхойлолт гаргаж захиалгын хуудас боловсруулах.
  • Шатах тослох материал, сэлбэг хэрэгслийн зарцуулалтын тайлан гаргах.

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Дээд боловсролтой бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Машин механизмын инженерээр мэргэшсэн
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай

Тусгай шаардлага:

  • Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах
  • Муу зуршилгүй
  • Харилцааны өндөр соёлтой
  • Багаар ажиллах чадвартай
  • Зөв хандлагатай
  • Ажлын ачаалал даах болон ажлын хариуцлага хүлээх чадвартай байх
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Зам барилгын хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-10-30
  • Хаалтын огноо 2024-11-30