Эрчим хүчний инженер
ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ
- Цахилгаан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, ашиглалтын удаан хугацааны хэвийн найдвартай ажиллагааг хангуулах;
- Цахилгаан тоног төхөөрөмжийн реле хамгаалалтын тавилын тооцоог хийж, тохируулах ажлын гүйцэтгэх;
- Шуурхай ажиллагааны ажилчдыг өдөр тутмын удирдлагаар хангах;
- Сэлгэн залгалтыг шуурхай зохион байгуулалтын үүрэг хариуцлага хүлээх.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА
- Цахилгааны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Цахилгаан систем, цахилгаан хангамж, реле хамгаалалт автоматжуулалтын талаар мэдлэгтэй байх, цахилгааны схем зураг зурдаг байх;
- Дэд станц, цахилгаан сүлжээний схем, горим, тоноглолын ашиглалт, засвар үйлчилгээний ажлын дадлагатай;
- Цахилгаан шугам сүлжээ, реле хамгаалалтын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх.
ТУСГАЙ ШААРДЛАГА
- Орон нутагт ээлжийн хуваариар ажиллах боломжтой байх;
- Цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн реле хамгаалалтын мэдлэгтэй;
- Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх;
- /Autocad/ программыг ашиглаж чаддаг байх;
- Бичиг баримт боловсруулах чадвартай байх.
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Дохиолол холбоо, эрчим хүчний хэлтэс
- Нээлтийн огноо 2024-11-06
- Хаалтын огноо 2024-12-06