Аж ахуйн ажилтан

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Хэлтсийн үйл ажиллагаанд шаардлагатай баримт бичгүүдийг нэгтгэх, хувилан олшруулах, гарын авлага бэлтгэх, архивын нэгж болгон хадгалах;
  • Автомашины хуваарилалтыг зөвшөөрлийн хуудсаар хөдөлгөөнд оролцуулах;
  • Машин механизмуудын техникийн паспорт, холбогдох баримт бичгийг бүртгэн хөтлөх;
  • Ажлын байрны болон хувийн ХАБЭА-г хангаж ажиллах;
  • Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хийж гүйцэтгэх;
  • Өөрийн хариуцсан ажлын хүрээнд холбогдох баримт бичгийг цэгцлэх, архивлах, хүлээлгэн өгөх;
  • Компанийн хэмжээнд зохион байгуулж байгаа олон нийтийг хамарсан ажлуудад идэвхтэй оролцох;
  • Хэлтсийн хэмжээнд ашиглагдах баримт бичгүүдийн бүртгэл судалгааг нэгтгэх;
  • Хэлтсийн хэмжээнд боловсруулж байгаа баримт бичгүүдийг нэгтгэх, хувилан олшруулах.

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэшил: Төмөр замын чиглэлээр төгссөн бол давуу тал болно;
  • Ур чадвар: Хувийн зохион байгуулалт сайн байх, компьютерийн анхан шатны хэрэглээний программ дээр ажилладаг;  харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх.

Тусгай шаардлага:

  • Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;
  • Бичиг хэрэг боловсруулах, дүн шинжилгээ хийх ур чадвартай.
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Зам барилгын хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-11-14
  • Хаалтын огноо 2024-12-14