Эрчим хүчний инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Өгөгдөл цуглуулан анхан шатны шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэр гаргах.
- Төмөр замын төслийн гүйцэтгэл нь техникийн нөхцөл, норм дүрэм, стандартад нийцэж буй эсэхэд хяналт тавих, баримтжуулах, тест хийх.
- Цахилгаан техникийн байгууламж, тоног төхөөрөмжүүдийн ажиллагааг шалгах, дүгнэлт гаргах.
- Төмөр замын төслийг хэрэгжих хугацаанд цахилгааны аюулгүй, найдвартай эх үүсвэрт холбоход шаардлагатай ажлуудыг удирдан зохион байгуулж гүйцэтгэнэ.
- Төмөр замын төсөл хэрэгжих хугацаанд цахилгаан хангамжийн аюулгүй, тасралтгүй байдлыг хангахад шаардлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлэн, цахилгааны төлбөр, тооцоонд хяналт тавьж ажиллана.
- Төмөр замын төсөлд хамаарах цахилгаан эрчим хүчинд холбогдохоор төлөвлөгдсөн бүхий л барилга, байгууламжийн цахилгааны шугам сүлжээ, гадна болон дотор цахилгааны тоноглол угсралт суурилуулалтын явцад ажлын зураг, техникийн шаардлагын хэрэгжилт болон холбогдох норм дүрэм, стандарт ба хуулийн хэрэглээнд захиалагчийг төлөөлөн байнгын хяналтыг хэрэгжүүлэн ажиллана.
- Төмөр замтай огтлолцож байгаа ЦДАШ болон бусад цахилгаан техникийн байгууламжуудыг ажлын зураг, холбогдох стандартад нийцүүлэн шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай үндэслэлүүдийг гаргах, шийдвэрийг гүйцэтгэх ажлыг удирдан зохион байгуулах, төсөлд оролцогчидтой хамтран ажиллах.
- Төмөр замын төслийн гүйцэтгэлийн чанарын хяналтыг хэрэгжүүлэн тухай бүр батлагдсан маягтын дагуу баримтжуулах ба тэдгээрт хамаарах төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авч хянаж баталгаажуулах ажилд оролцож, удирдлагыг үнэн, зөв мэдээллээр хангаж ажиллана.
- Төмөр замын төсөлд оролцогч дотоодын болон гадаадын иргэд ба байгууллагуудтай хамтран ажиллахдаа мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн, байгууллага болон улсын нэр хүндийг хамгаалан ажиллана.
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Цахилгааны инженер эсвэл үүнтэй ижил төстэй чиглэлийн боловсорлын бакалавар болон түүнээс дээш зэрэгтэй байх.
- Цахилгааны мэргэшсэн инженерийн гэрчилгээтэй байх.
- Дэд станц, цахилгаан шугам сүлжээ, барилгын цахилгаан хангамжийн чиглэлээр туршлага хуримтлуулж, мэргэшсэн байх.
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмын мэдлэгтэй, тэдгээрийг өдөр тутам чанд сахин мөрдөж ажилладаг байх.
- Компьютер болон оффисын тоног төхөөрөмжүүдэд гэмтэл учруулалгүй ашиглах чадвартай байх.
- Оффисын өргөн хэрэглээний програм хангамж болон инженерийн зураг төслийн програмуудыг ашиглах чадвартай байх.
Тусгай шаардлага:
- Хөдөө орон нутагт, уртын ээлжээр ажиллах боломжтой байх;
- Ачаалал даах чадвартай байх;
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Захиалагчийн хяналтын хэлтэс
- Нээлтийн огноо 2025-01-16
- Хаалтын огноо 2025-02-26