Аудитор

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг  Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, СТОУС, НББОУС болон бусад холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журам, зааварт нийцүүлэн компанийн үйл ажиллагааны онцлогт тохируулан боловсруулан мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж, арга зүйн зөвлөгөө мэдээллээр хангах;
  • Компанийн санхүүгийн тайлан, тодруулгыг Сангийн сайдын 2017 оны 361 дүгээр тушаалаар баталсан “Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар”-т нийцүүлэн загвар маягтын дагуу хуулийн хугацаанд нь бүрэн гүйцэд, үнэн зөв бэлтгэж байгаа эсэхэд хяналт тавьж, хөтлөлтийг сайжруулахад санал зөвлөмж өгч, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
  • Дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, санхүү, эдийн засгийн бусад мэдээллийн үнэн зөв бодит байдалд хяналт тавьж, санал зөвлөмж өгч ажиллах;
  • Компанийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, орлого, зардал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, тодотгосон төлөвлөгөөний төслийг хянаж, санал дүгнэлт боловсруулж ТУЗ, Аудитын хороонд танилцуулах.

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Боловсрол: Дээд боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжил: Санхүүч-эдийн засагч, нягтлан бодогч;
  • Ур чадвар: Удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийж, асуудал шийдвэрлэх манлайлах чадвартай байх.

Тусгай шаардлага:

  • Мэргэшсэн нягтлан бодогч, аудитор
  • Мэргэжлээрээ 7 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх.
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Төлөөлөн удирдах зөвлөлийн ажлын алба
  • Нээлтийн огноо 2025-10-17
  • Хаалтын огноо 2025-10-31