ХЭМАБ-ын мэргэжилтэн /Галын аюулгүй байдал хариуцсан/

Тавигдах шаардлага

Үндсэн:

  1. ХЭМАБ-ын мэргэжилтний гэрчилгээтэй
  2. Галын байцаагч 2-ээс дээш жил ажилласан;
  3. Багаар ажиллах болон тайлан боловсруулах ур чадвартай;
  4. Компьютерын хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
  5. Цаашид “Тавантолгой төмөр зам” ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах;
  6. ХАБЭА, Галын тухаа хууль, дүрэм, журам, стандартын мэдлэгтэй байх
  7. Дүрэм, журам боловсруулах, хянах чадвартай байх;
  8. Аюул, эрсдэлийг урьдчилан илрүүлж, үнэлгээ хийн түүнд зохих үр дүнтэй хариу арга хэмжээг авч чаддаг байх;

Сургалтын хөтөлбөрийг шинэчлэн удирдан зохион байгуулж, галын аюулгүй байдлын сургалт орох чадвартай байх;

 Мэргэжлийн болон нэмэлт

  • Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, өөрийн харьяалах ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд тохирсон дүрэм, журмыг бодовсруулахад оролцох;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах;
  • Осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах, талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх, хамтран ажиллах;
  • Байгууллагын галын аюулгүй байдлыг хариуцан хангах, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгах;
  • Нийт ажилтны гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангах;
  • Барилга байгууламж, үйлдвэрийн технологид хэрэглэх бодис, материалын гал түймрийн аюулын зэрэглэлийг итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулах;
  • Аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, объект бүр нь галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэл хийх;
  • Галын аюулгүй байдлын дүрэм, гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий этгээдээр баталгаажуулах;
  • Гал түймрийн аюулын үнэлгээг Галын тухай хуулийн 18.5, 18.6, 18.7, 18.8-д заасны дагуу хийх;
  • Галын аюулгүй байдлыг хангах  компанийн хэмжээнд мөрдөн ажиллах дүрэм журам боловсруулах

Тусгай шаардлага

    1. Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах.

    2. Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх.

Анкет бөглөх

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс ХЭМАБ
  • Нээлтийн огноо 2023-03-28
  • Хаалтын огноо 2023-05-26