ХЭМАБ-ын инженер

Тавигдах шаардлага

  Үндсэн

  • ХЭМАБ-ын мэргэжилтний гэрчилгээтэй.
  • ХЭМАБ-ын мэргэжилтнээр 1-ээс дээш жил ажилласан.
  • Багаар ажиллах болон тайлан боловсруулах ур чадвартай.
  • Компьютерын хэрэглээний програмуудыг эзэмшсэн.
  • Цаашид “Тавантолгой төмөр зам” ХХК-д тогтвор суурьшилтай ажиллах.
  • ХАБЭА-тай холбоотой хууль, дүрэм, журам, стандартын мэдлэгтэй байх.
  • Дүрэм, журам боловсруулах, хянах чадвартай байх.
  • Аюул, эрсдэлийг урьдчилан илрүүлж, үнэлгээ хийн түүнд зохих үр дүнтэй хариу арга хэмжээг авч чаддаг байх.
  • Нийт ашиглагдах дүрэм, журмын хэрэгцээг тодорхойлж, тэдгээрийг боловсруулах.
  • Сургалтын хөтөлбөрийг шинэчлэн удирдан зохион байгуулж, сургалт орох чадвартай байх.
  • Төмөр замын салбарт ХЭМАБ-ын инженер хийж байсан бол давуу тал болно.

  Мэргэжлийн болон нэмэлт

  • Компанийн ХАБЭА-н “багц журам”-уудын хэрэгжилтийг хангах.
  1. Журмын хэрэгжилтийг хангах хүрээнд
  2. Журмыг боловсруулах, шинэчилэх
  3. Хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах
  4. Сургалт орох
  5. Шалгалт авах
  6. Ажлын байранд уг журмын хэрэгжилтийг шалгаж, үзлэг шалгалт хийх
  7. Илэрсэн үл тохирлыг залруулах арга хэмжээ авахуулах
  8. Хэлтсүүдийн хэрэгжилтийг хангах ажилтнуудыг сургах, мэдээллээр хангах
  9. Хэрэгжилтийн тайланг сар, улирал, хагас жил, жилээр гаргах
  10. Хэрэгжилтийг шалгах асуумж боловсруулж, судалгаа хийх
  11. Багц журмын хэрэгжилтийг хангахад шаардлагатай судалгааг хийж, бүртгэл хөтлөх
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хангах нийтлэг дүрэм, журмын (зааварчилгаа, хяналт шалгалт, нийт ажилтны сургалт, safety share, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, эрүүл мэндийн үзлэг, эрсдэлийн удирдлага гэх мэт) хэрэгжилтийг хангах ажилд оролцох.
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх.
  • Бусад багц хариуцсан ХЭМАБ-ын инженерийг эзгүй, чөлөөтэй, өвчтэй, ээлжийн амралттай үед орлон ажиллах.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, дүрэм, журмыг зөрчсөн ажилтанд хариуцлага хүлээлгэх саналаа ажил олгогчид гаргах.
  • Компаниас зохиогдож буй тэмцээн, уралдаан, баяр ёслолын арга хэмжээнд оролцох, аюулгүй зохион байгуулалтад хяналт тавих.
  • Компанийн бүх хэлтсийн удирдлагуудтай хамтран ажиллаж, тухайн хэлтсийн ажилчдын ХАБЭА-н дүрэм, журам, стандартын талаар хяналт хийж, шаардлага тавих, зөрчлийг арилгуулж ажиллах.

  Тусгай шаардлага

  • Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баярын болон амралтын өдрүүдэд ажиллах.
  • Ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагаар ажил, албан тушаал хавсран буюу орлон гүйцэтгэх.

Анкет бөглөх

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс ХЭМАБ-ын хэлтэс
  • Нээлтийн огноо 2023-03-31
  • Хаалтын огноо 2023-07-19