Тооцооны оператор

Тавигдах шаардлага

  1. Төмөр замын тээвэр зохион байгуулалтын мэргэжилтэй байх;
  2. Техникч болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй байх;
  3. Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх.

  Мэргэжлийн болон нэмэлт

  • Ачаа тээвэрлэлтийн тарифын мөрдлөгийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх;
  • Төмөр замын ачаа тээврийн хууль, дүрэм бусад мөрдөгдөж буй тушаал дүрэм журам, заавар, байгууллагын технологийн процессыг баримталж, Монгол улсын гаалийн хуулийг судлан биелүүлж ажиллах;
  • Үйлчлүүлэгч байгууллага, иргэдтэй төмөр замын тээвэрлэлтийн үйл
  • ажиллагаатай холбогдсон бүхий л төлбөр тооцоог тарифын дагуу, цаг тухайд нь бүрэн зөв хийж, тайлан мэдээ, бүртгэлийг үнэн зөв бичиг баримтыг засваргүйгээр тогтоосон технологид хугацаанд гаргах;
  • Тээвэрлэлтэд хүлээн авч буй ачаа нь тээвэрлэлт хийх зөвшөөрөл бүхий тушаалтай эсэх, мөн илгээгчээс тээврийн үндсэн болон хавсралт бичиг баримтын өгөгдөл, мэдээллийг гүйцэд, үнэн зөв мэдүүлсэн эсэхийг магадлан шалгаж хүлээн авах, хүлээлгэн өгөх ажиллагааг технологийн дагуу гүйцэтгэх;
  • Ачилт, буулгалтын санамжийг үнэн зөв хаасан эсэхэд хяналт тавьж цаг хугацаанд нь тооцон авах;
  • Захиалгын хуудсанд мэдүүлсэн ачааны нэр жинг үндэслэн ачилт буулгалтын хураамжийг хураан, захиалгын хуудсанд вагон дугаар, элдэв хураамжийн дугаарыг тэмдэглэн хуанлийн тэмдэг дарж баталгаажуулах;
  • Тухайн ээлжийн хийгдсэн бичиг баримтыг тайлангийн дарааллаар үдэж, нийт бичиг баримтын орлогыг дүгнэн гүйлгээний тайлан, тооцооны дэвтэртэй тулган шалгах;

  Тусгай шаардлага

  • Орон нутагт ажиллах боломжтой.
  • Уул уурхайн тоног төхөөрөмжийн мэргэжилтэй.

Анкет татах

Анкетыг татан авч бөглөөд hr@ttz.mn хаягруу илгээнэ үү.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Ачаа, тээвэр логистикийн хэлтэс
  • Нээлтийн огноо 2024-04-09
  • Хаалтын огноо 2024-05-09