“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК 653.2 МЯНГАН ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЛЭЭ

 “Тавантолгой төмөр зам” ХХК нь 2024 онд 6 сая тонн ачаа тээвэрлэхээр зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтынхоо хүрээнд манай компани 2024 оны 3 дугаар сарын 25-ний байдлаар нийт 653.2 мянган тонн ачаа тээвэрлэснээс “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 292.2 мянган тонн, “Тавантолгой-Цогтцэций” чиглэлийн төмөр замаар 361 мянган тонн ачаа тус тус тээвэрлээд байна.

Тээвэрлэсэн нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл экспортын нүүрс 392.4 мянган тонн, сайжруулсан түлшний түүхий эд 164.3 мянган тонн, нефтийн бүтээгдэхүүн 27.5 мянган тонн, аммонийн нитрат 1 мянган тонн бусад ачаа 67.9 мянган тонн тус тус эзэлж байна. Бид галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг бүрэн хангаж осол, гологдол, зөрчилгүй ажиллаж байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *